Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Намтар
Зохиогчийн намтар
2011/10/31
Зохиогч 1964 онд Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд хошууны уугуул Бямбын дөрөвдүгээр хүү болон төржээ. 1972 оноос Хөгжилт сумын сургуулиас бичиг номын мөрийг эхлүүлсэн.
Улмаар 1980-оноос Сөнөд баруун хошууны Монгол эмнэлгийг судлах газрын ахмад алдарт эмч Дамиранваанжил багшид шавилж эмч болох анхны алхамыг эхэлсэн.
1982-1985 онд хошууны Эрүүлийг хамгаалах сургуульд Европ анагаах ухааны дунд мэргэжлээр
1985-1990 онд ӨМӨЗ-орны Монгол эмнэлгийн дээд сургуулийг хүний  их эмчээрдэлгэрэнгүй
    Номын тухай
    Өчил үг
    2011/10/30
    Нэгд, иргэд олон түмний эрүүл мэндийн боловсролд туслах зорилгоор аль болох энгийн үг хэллэг хэрэглэхийг хичээсэн.
    Хоёрт, тасралтгүй урсан гарч байгаа шинэ цаг үеийн анагаахын салбарын залуу эгнээ, эмч оюутан нарт гарын авлага болгон ашиглахад зориулсан.
              Доктор, Дэд профессор Сөнөд овгийн Бямбын Намтай
    дэлгэрэнгүй
    “ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН” ДУНДАРШГҮЙ
    2011/10/30
    лдаа ололт дээрээ хат сууж, эрүүл амьдрах ухаанаар суусан газраасаа <хоёр атга> <чулуу> атгаад босч ирсэн Бямбын Намтайд хоёр атгыг хоёр богц болгохын ерөөл дэвшүүлж сайн үгийн хадаг өргөе. Эрүүл амьдрах ухаан дундрахгүй, бялхан сагах болтугай.              

    Ерөнхий хянан тохиолдуулагч Анагаахын ШУ-ны доктор, профессор, Академич Цүрэмийн Мухар
    дэлгэрэнгүй
    ИЛ ДАЛД ОРЧЛОНГИЙН ХААЛГААР ЮУ ХАРАГДАНА ВЭ?
    2011/10/30
    Эмч хүний хувьд эрүүл аж төрөх ёсны тухай цаг үргэлж дуугарч ажиллаж байдгийн хувьд зөвхөн физик бие, махан бодын эрүүл мэндийн хувьд төдий биш оюун санааны хувьд эмгэггүй байх нэгэнт оюун санаагаа гэмтээсэн бол түүнээ өөрсдийн ухамсраар эмчилж илааршуулах тухай яриа үүсгэсэн нь сайшаалтай байна.

     Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн  Ардын уран зохиолч  Дөнгөтийн Цоодол  
    дэлгэрэнгүй
    “ЭРҮҮЛ МЭНДИЙН БИЧИЛ ӨГҮҮЛЛҮҮД”-ЭЭС БАГШ НЬ СУРАЛЦЛАА
    2011/10/30
    Энэ бичил өгүүллэгт миний олж үзээгүй, сонсоогүй олон номын ухаан багтааснаас гадна хэл найрлагын талаар ч олзтой бичигджээ. Б.Намтай хятад, төвд бичигтэй, худам монголыг сайн сурснаа ашиглан дорнын анагаах ухааны сургамж, сургаалаас олон эх сурвалж ашигласан нь мэдрэгдлээ.

    МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн
    Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич
    анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
    дэлгэрэнгүй
    Мэргэдийн сургаал
    ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ
    2011/10/31
    МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат зүтгэлтэн
    Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич
     анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
        Монголын эрүүл мэндийн тогтолцоонд өвчтэй хүнийг эмчлэхийг тэргүүн ээлжинд тавих болжээ. Харин өвчнөөс сэргийлэх ухааныг хөтөлбөр боловсруулсан, бодлогын түвшинд шийдвэр гаргаснаар тайтгарч, янз бүрийн насны, янз бүрийн нийгмийн бүлгийн хүмүүст тус болох бодит ажлыг цаас, тайлан ном бичгээр нүд хуурдаг арга олжээ.
    дэлгэрэнгүй
    ХҮНД 100 НАСЛАХ БОЛОМЖ БИЙ
    2011/10/31
    МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн
    Улсын клиникийн III эмнэлгийн мэдрэлийн
    зөвлөх эмч, ШУ-ны доктор, профессор Д.Баасанжав
        Эрүүл явж урт наслахын хүсэл мөрөөдөл нь хүн төрөлхтний түүхэн мөрөөдөл бизээ. Орчин үеийн шинжлэх ухаан хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүрнэ гэж үздэг.
    дэлгэрэнгүй
    ХҮН ЦАГ ХУГАЦААНЫ УХААН
    2011/10/31
    АУ-ны хүрээлэнгийн захирал, Академич
    Доктор, Профессор Н.Баасанжав
         Хүн ер нь эгэл жирийн байж л хүмүүстэй харьцах нь хамгаас чухал. Албархсан, ихэрхсэн хүн болгон хол явдаггүй. Бас уужим сэтгэлтэй, сэтгэлгээний багтаамж баянтай, үйл ажиллагааны хүрээ нь тэлэх тусам тэр хөгжинө.
    дэлгэрэнгүй
    ӨВЧТЭЙ ХААН БАЙСНААС ЭРҮҮЛ ГУЙЛГАЧИН
    2011/10/31
    Монгол улсын төрийн  шагналт, Соёлын гавъяат
    зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол
    мар ч их алт, мөнгө хичнээн ч их эрх мэдэл эрдэм мэдлэг, хүч чадал байгаад эрүүл мэнд үгүй бол хүн та юухныг ч бүтээж чадахгүй … Эрүүл мэнд гэдэг чинь тэгэхлээр алт мөнгөөр ч эрх мэдлээр ч тэр байтугай эрдэм мэдлэгээр ч сольшгүй  ”Эрдэнэ”  байж таарав.

    дэлгэрэнгүй
    Эрүүл амьдрах
    “ЭРҮҮЛ МЭНДИЙН БИЧИЛ ӨГҮҮЛЛҮҮД”-ЭЭС БАГШ НЬ СУРАЛЦЛАА
    2011/10/30
    Энэ бичил өгүүллэгт миний олж үзээгүй, сонсоогүй олон номын ухаан багтааснаас гадна хэл найрлагын талаар ч олзтой бичигджээ. Б.Намтай хятад, төвд бичигтэй, худам монголыг сайн сурснаа ашиглан дорнын анагаах ухааны сургамж, сургаалаас олон эх сурвалж ашигласан нь мэдрэгдлээ.

    МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн
    Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич
    анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
    дэлгэрэнгүй
    ХҮНИЙ МАРГААШ
    2011/10/30
    Он цаг улирч, нар сар урган мандсаар, байгаль дэлхий сэргэн бас гандаж үргэлжилсээр, хүмүүн хөгширч хойч үе төрж байна. Хөх тэнгэрийн цаг тоогүй олон ч, хүний нас харин тоотой хэдхэн буюу. Орчлонгийн  маргааш тоо хязгааргүй байдаг ч, оногдож заяасан хүний маргааш харин тоо хязгаартай юм. Магадгүй маргааш дууслаа хэмээн үүдийг чинь ирээд тогшихыг хэн болиулж чадах вэ дээ. Хэзээ ч эргэж олдохгүй ганцхан амьдрах хүний бие гэж юутай хайран, юутай ховорхон завшаан юм бэ? 
    дэлгэрэнгүй
    ЗОВЛОН ЖАРГАЛЫН УГТААЛ, ЗОРИГ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ
    2011/10/30
    Зовлон  гэхлээр хүн бүхэн дальдарч хөндий хол байхыг хичээж зарим нь сэм  сэмхэн зугатаана. Яг үнэнийг хэлбэл зовлон бол жаргалын угтаал, зориг бол амжилтын эхлэл байдагсан. Зовж үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй, зовлон туулаагүй жаргал хямд өртгөөр олдсон бараа лугаа нэгэн адил чанарын хувьд хэврэг байдаг.
    дэлгэрэнгүй
    БУСДАД ТУСЛАХЫГ ЯАРАГТУН
    2011/10/30
    Бусдад тусалж байна гэдэг нь нэг талаас өөрийгөө хөгжүүлж, өөртөө тусалж байгаа хэрэг юм. Таны тусыг хүртсэн хүн бүхэн танд эргүүлээд сайхан инээд, эерэг энергийг  бэлэглэнэ. Мянган хүн, зуун мянган хүн танд баяр талархалын сэтгэл бэлэглэвэл ямар санагдаж байна.
    дэлгэрэнгүй
    Анагаах ухаан
    МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН
    2011/10/30
        Олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаан бол өвөг Mонголчуудаас уламжлан хөгжиж ирсэн өвөр, ар Mонгол болон Oйрад Mонголчуудын түгээмэл хэрэглэдэг анагаах ухаан болно. Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжлийн түүхийг яривал нэг номонд багтаан эс чадах тул дараах байдлаар товчхон ойлголт өгье.
    дэлгэрэнгүй
    ХЯТАД АНАГААХ УХААН
    2011/10/30
       Дэлхийн гурван том анагаах ухааны нэг (Европ, Хятад Энэтхэг) гэж яригдах болсон, Хятад анагаах ухааны үүсэл хөгжлийн тухай түүхэн материалаас үзэхэд балар  эртний хүрэл чулуун зэвсгийн үед Хятад эмч нарын хэрэглэж байсан ясан зүү, хүрэл зүү, хатгуур олдсоноос гадна  эртний Хятад анагаах ухааны эх сурвалж болсон Хятад эмнэлгийн хэд хэдэн чухал судар байдаг билээ.
    дэлгэрэнгүй
    “ХЯТАДЫН АНАГААХ УХААНЫ АНХНЫ МЭДЛЭГ” ХЯТАД АНАГААХ УХААНЫ ОНЦЛОГ ЦОГЦ ОЙЛГОЛТ
    2011/10/30
        Хятад анагаах ухаанаар өвчин эмчлэх нь бүхэл цогцоос эхэлдэг. Энэ тэргүүнд хүний биеийн дотор эрхтэн болон биеийн бүрэлдэхүүн мөч эрхтний салшгүй холбоог мэдрэхийн зэрэгцээ байгаль орчны өөрчлөлт нь хүний бие организм болон өвчлөхөд маш их нөлөөлдөг хэмээн үздэг.
    дэлгэрэнгүй
      Цай
      ЦАЙНЫ ҮҮХ ТҮҮХЭЭС
      2011/10/31
      Дэлхийн  бөмбөрцөг дээр цайны  төрлийн ургамал үүсээд хэдэн арван мянган жилийн түүхтэй болж байгаа. Хүн төрөлхтөн цайг амьдралдаа хэрэглэсэн нь 4-5 мянган жилийн өмнөх хэрэг юм. Балар эртний үед цайны соёл нь зөвхөн аман хэлбэрээр үе дамжин уламжлагддаг байсан.
      дэлгэрэнгүй
      Цай гэдэг нэр үгийн тухай
      2011/10/31
      Цайны судар гэх ном бичигдсэнээс  хойш яг албан ёсоор Тү/荼/ үсгийн нэг зураасыг хасч цай/茶/гэж  нэрлэх болсон.  Цай үсгийг хэрэглэж заншсан нь одоогоос 1200 гаруй жилийн түүхтэй.
      дэлгэрэнгүй
      Цайны вант улс
      2011/10/31
      БНХАУ-ын баруун өмнө хэсэгт цайны мужийн  тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Тан  улсын Лү Юүй  陆 羽  “Цайны судар” номондоо /цайны мод нь нэг тохой, хоёр тохой бүр арван хэдэн тохой хүртэл том байдаг бөгөөд Ба Шан Жа Чуанд хоёр хүн тэвэрч дийлэхгүй том мод байж тайрж унагаагаад түүдэг байсан/ Сүн улсын, Тай Пин Шин Гү Ли онуудад зохиогдсон.
      дэлгэрэнгүй
      Энхамгалан хаан цайны тухай өгүүлсэн нь
      2011/10/31
      Чин улсын Энхамгалан { qian long乾 隆} хаан нь түүхэнд гавьяа байгуулсан хаан. Мөн хамгийн их авьяаслаг шүлэгч. Зөвхөн одоо мэдэгдэж байгаа шүлэг нь 40 мянган бадаг байж бараг бүх Тан улсын  шүлэгний нийт хэмжээтэй тэнцэнэ. Энхамгалан хаан 6 удаа урагш аялахдаа Хан Жуйд { 杭 州 } хүрч Лун Жин{ 龙井 茶} цайны нутаг хүрч маш олон цайны тухай шүлэг бичсэн.
      дэлгэрэнгүй
      Ил далд асуудлууд
        Өндөр наслалттай газрууд
        УУЖИМ ХОРВООД УРТ НАСЛАХ ГАЗАР ОЛОН
        2011/10/31
        Дэлхийн  урт наслалттай таван газар
        элхийд урт наслалттай орон олон байдаг боловч бүх талаараа шалгаран тэргүүний эгнээнд бичигддэг таван газар орон бол Японы Окинава арал, Италийн Камубэтвил тосгон (амтат зөгийн тосгон), Грекийн Шими арал, Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныг  нэрлэх ёстой юм.
        дэлгэрэнгүй
        Японы Окинава арал 日 本 冲 绳
        2011/10/31
             Дэлхийд хүн амын өндөр наслалтаараа эхний байранд бичигдэж байдаг газар бол Ази тивийн зүүн хэсэгт орших Япон улс юм. 1,2 дуншуур хүн амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд орж, соёл шинжлэх ухааны өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжсөн улс болно.  2003 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд хамгийн өндөр наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт  81,9 хүрсэн гэдэг.дэлгэрэнгүй
        ГРЕКИЙН ШИМИ АРАЛ 希腊- 西米岛
        2011/10/31
        Юутай ч гэсэн дэлхийн урт насалдаг таван газар орны нэг энд байдаг билээ. Тэр тусмаа Грекийн Ши ми арал дээр амьдардаг хүмүүс нь хөгширдөггүй мөртлөө хөгширсөн ч үс гэзэг үл цайран, царай зүс нь гялалзан, цог золбоо эрч хүч төгөлдөр байдаг гэсэн яриаг та сонссон байхаа.
        дэлгэрэнгүй
             
        PMS.MN
        Developed by: miniCMS™ v2
        Web stats