Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН” ДУНДАРШГҮЙ
 Ерөнхий хянан тохиолдуулагч Анагаахын ШУ-ны доктор, профессор, Академич Цүрэмийн Мухар
Анагаах ухааны доктор дэд профессор Бямбын Намтайн “Эрүүл амьдрах ухаан” гэсэн 800 шахам хуудастай ном хоёр ботиор нэгэн зэрэг хэвлэгдэж байна. Тэргүүн боть нь “Эрүүл ба эмгэг” нэрээр Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч Aкадемич Начингийн Баасанжав, төрийн шагналт анагаахын Шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага нарын хянан тохиолдуулснаар гарсан. Энэ том бүтээлийн дэд боть” Эрүүл мэндийн увидас” нэрээр төрийн шагналт, ардын уран зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дөнгөтийн Цоодол бид хоёр хамжин хянан уншсан юм. Энэ номын тэргүүн бүлэг “Хүний тухай, орчлонгийн сонин хачин” гэсэн эрүүл мэндийн тухай, гүн ухаан, шашин, зөн билгийн олон асуудалд хандсан түмэн хэлхээг Цоодол шиг хүн л учрыг нь олж ард нь гарахаас өөр аргагүй буюу. Эмч хүнийг эрүүл мэнд  судлаач, эрүүл мэндийг номлогч бас ид шид тэгширсэн сайн эмчлэгч байхыг анагаах ухаан шаарддаг. Гэвч анагаах ухааны түүхийн олон мянган жил энэ гурван ухааныг төгс эзэмшсэн эмчийг бурхан цөөхөн заяажээ. Бичгийн эрдэмд мэдэх, чадах төдийгүй төрөлх заяамал авъяас гэдэг байгалийн хишиг дутдаг. Дутуу болгон үнэтэй, элбэг болгон хямд. Бямбын хүүд энэ “үнэтэй” заяа азаар атга, чимхээр олдсон нь яамай. Энэ атга чимх эрдэнийг уйгагүй хөдөлмөр зүтгэлээр л суралцаж байж аривжуулдаг. Доктор Намтай “Урт наслах арга зам” нийгэмлэг байгуулж монголын арав гаруй нэртэй бичгийн эрдэмтдийг оролцуулж хоёр гурван жил нөмөр нөөлөгт нь явсны хүчинд үзэг цаас нийлүүлэх ухаанаа олж гурав, дөрвөн ном гаргаж, өөрийн гэсэн уншигчтай эрэлттэй байж чадсан. Алдаа ололт дээрээ хат сууж, эрүүл амьдрах ухаанаар суусан газраасаа <хоёр атга> <чулуу> атгаад босч ирсэн Бямбын Намтайд хоёр атгыг хоёр богц болгохын ерөөл дэвшүүлж сайн үгийн хадаг өргөе. Эрүүл амьдрах ухаан дундрахгүй, бялхан сагах болтугай.               


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats