Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
“ЭРҮҮЛ МЭНДИЙН БИЧИЛ ӨГҮҮЛЛҮҮД”-ЭЭС БАГШ НЬ СУРАЛЦЛАА
Доктор Бямбын Намтайгийн “Эрүүл амьдрах ухаан” бүтээлийн дэд боть, “Эрүүл мэндийн увидас” номын “Эрүүл мэндийн тухай бичил өгүүллүүд” гэсэн бүлгийг миний бие хэдэн өдөр хичээнгүйлэн уншлаа. Бараг арваад хэвлэлийн хуудас болох энэ бүтээлд би зарчмын гэмээр ганцхан өөрчлөлт хийлээ. Энэ бол номыг зургаан их, бага хэсэг болгон агуулгаар нь зангидлаа. Номын зохиогч эрүүл мэндийн тухай, шинжлэх ухаан, арга туршлага, дуртгал, санал зөвлөмжийг хольж хутгасныг “дэгэс догос” болж гэж зэмлээд номын багшийн хувьд шавийнхаа “эрхэнд нь халдсан” хэрэг. Харин хэл, хэллэгийн хувьд цөөхөн гадаад үгийг “Монголчилсноос” өөр гар хүрсэнгүй. Энэ бичил өгүүллэгт миний олж үзээгүй, сонсоогүй олон номын ухаан багтааснаас гадна хэл найрлагын талаар ч олзтой бичигджээ. Б.Намтай хятад, төвд бичигтэй, худам монголыг сайн сурснаа ашиглан дорнын анагаах ухааны сургамж, сургаалаас олон эх сурвалж ашигласан нь мэдрэгдлээ. Энэ гурван бичиг, хэлэнд мөхөсхөн миний хувьд номын шавиасаа мэдээгүйгээ мэдэж сураагүйгээ сурч авснаа нэрэлхэлгүй, ичилгүй хэлмээр байна. Өвгөн профессор залуу шавиасаа сурах эрдэм байх ёстойг цахилгаан гэрлийн хурдаар урагшилж байгаа шинэ цаг үе харуулж байгаа нь энэ.
Эрдэмтэн хүнд хоёр өндөр шаардлага тавигддаг юм.    
Нэгд: Төрөлх хэлний бичгийн эрдэм, соёл
Хоёрт: Гадаад хэлний өндөр боловсрол
Миний шавь энэ хоёр шаардлагыг хангасан эмч-эрдэмтэн болж байгаа юм байна. Эрдэм оройгүй гэдэг үгийг мартаж болохгүй. Байнга сурч, алдаж, онож  байж л номын ухаан цэгцэрдэг.
Хянан тохилдуулагч бол алдааг засах, найруулгыг сайжруулах дутууг гүйцээх гурван үүрэгтэй юм гэсэн. Би доктор, дэд профессор Б.Намтайн энэ номын дэд бүлгийг хянан хясан байж найруулгыг сайжруулах ганцхан үүргээ хагас дутуу биелүүлснээс илүү гарч чадсангүй. Дараа дараагийн номууд нь намайг нэг чиг үүрэггүй болтол дэгэс догосгүй бичигдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн
Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич
анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats