Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ
МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат зүтгэлтэн
Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич
 анагаахын ШУ-ны доктор профессор Ц.Мухар
    Монголын эрүүл мэндийн тогтолцоонд өвчтэй хүнийг эмчлэхийг тэргүүн ээлжинд тавих болжээ. Харин өвчнөөс сэргийлэх ухааныг хөтөлбөр боловсруулсан, бодлогын түвшинд шийдвэр гаргаснаар тайтгарч, янз бүрийн насны, янз бүрийн нийгмийн бүлгийн хүмүүст тус болох бодит ажлыг цаас, тайлан ном бичгээр нүд хуурдаг арга олжээ. Өргөн олон түмэнд яаж өвчлөхгүй байх, биеэ хэрхэн чийрэгжүүлэх,эрүүл аж төрөх ёсыг (образ жизни,life style ) хэвшүүлэх, хэрхэн хооллох, хэрхэн дасгал хийх, ажил амралтаа яаж зохицуулах, эмч, эм эмнэлгээс яаж хол байх арга мэх олж, өвчин туссан нөхцөлд ямар дэг барих,эмгүй эмчлэх боломж хайх зэрэг одоогийн хэлээр хүн амын “Эрүүл мэндийн боловсрол” гэдэг эрүүл мэндийн бодлогийн төвд байх асуудал орхигджээ.  Уг нь анагаах ухааны нийтээр хүлээн зөвшөөрсөн номлолоор нэгд, олон түмнийг эрүүл мэндийн (эрүүл аж төрөх ёсны) боловсролтой болгох хоёрт, алив өвчнөөс  урьдчилан сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллага өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх,гуравт,өвчилсөн хүмүүст ерөнхий, үндсэн, төрөлжсөн мэргэжлийн тусламж цаг алдалгүй үзүүлэх гэсэн эрүүл мэндийн тусламжийн зарчмыг дэлхийн жишгээр хуулиар баталгаажуулсан. Гэвч манай оронд энэ зарчим тонгоруу,толгой нь уруу харжээ. Яагаад өвдсөн хойно нь эмчилдэг эмнэлгийн үйлчилгээнд тэргүүлэх ач холбогдол  өгч хүмүүсийг “Эм,эмч,эмнэлэг” гуравтай ягштал хадаж байгааг зах зээлийн жаяг ”Мөнгө цагаан нүд улаан”гэсэн ойлголтоор өнгөцхөн тайлбар өгч болох юм. Зах зээлийн буюу мөнгөний (капиталист)нийгэмд эрүүл мэнд бол бизнес, хар зах болсон байдаг. Ийм нийгэмд эрүүл мэнд бол товар.Товарыг худалдан авч,борлуулж болно. Нэг үе дэлгүүртэй,бараан захтай,банктай хүн байсан бол одоо эмийн худалдаатай,эмнэлэгтэй хүн тэдний зиндаанд очих жишиг тогтоод байна. Хүн өвдөж байвал бизнес,эрүүл байвал дампуурал гэсэн хүнлэг биш үзэл гарч ирж болзошгүй. “Зовлон болоход лам(эмч) таргалдаг, зуд болоход нохой таргалдаг” гэж монголчууд онож хэлжээ.
    Монголд 2.7сая хүний эмийн хэрэглээ тэрбум хүнтэй Энэтхэг улсын жишигт  хүрч,олон арван  “эмийн дэлгүүр” (эмийн сан биш)-ийн эзэд мөнгө өсгөх  ухааныг “хуурамч эм” гэж олж харжээ. Бидний ууж идэж,тариулдаг эмийн 20% нь эм биш хор болох нь энэ. Ер нь эмийг онож хэрэглэхгүй бол химийн хор. Орчин үеийн хүн  өвчнөөсөө биш эмээс болж үхэж байна гэсэн хорон үг бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats