Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗЭН БУДДИЗМЫН СУРГААЛААС
Гадаад хэлний “Хэл судлаач дээд сургуулийн захирал
Хэл шинжлэлийн ухааны  доктор, профессор
               МУ-ын ардын багш  Академич С.Галсан
    -Би бясалгаж чадаагүйгээ л номлодог. Номолж  чадаагүйгээ бясалгадаг. 
    -Номын утгыг арван тохой өргөн дэлгэрүүлэхээс ганц тохой гүн мэдэх нь чухал
    -Арван төө номыг бусдад номлосноос ганц төө нэвтэрвэл тустай.
    -Гурван ямхын эрдэмтэн олширвол муу.
Энэ айхавтар сургаалаас эрхэмлэн суралцацгаая! Жишээ нь: Гурван ямх гэдэг бол чих, ам хоёрын хоорондох зай юм. Чихээр сонссоноо амаар бурж байдаг эрдэмтэд олширвол муу болох нь байна   даа.   Өнөөдөр ялангуяа маргааш (маргааш гэдэг нь XXI зуун) номыг эрхэмлэх нь маш чухал. Номд мөргөж, номыг эзэмшиж, номын багшийг эрхэмлэж гэмээж л оюунтай болно. Оюунлаг болно. Компьютер, интернет чухал. Гэвч эдгээр нь номыг орлож үл чадна. Тоостой шороотой ч бай, хир буртаг болсон ч бай хуучин номын хуудсыг эргүүлж, номд тэмдэг хийж, дээш доош нь хувиргаж, оюун ухаан бие гараараа эрэлхийлж, хэдэн арван удаа тунгаан бодох нь эрээн мяраан зүйл шагайснаас нэн чухал. Өнөөдөр хувийн ч бай, хувьсгалын ч бай, их дээд сургуулийн оюутанд чухам энэ л дутагдаж байна.(Оюутанд ч гэлтгүй, багшид хүртэл!!!) Номтой болохын тулд юуны өмнө эрүүл байх учиртай.
Аугаа Д.Нацагдорж: Жаргалан, жаргалан, жаргалан
                                  Энэ ертөнцийн мянган жаргалан
                                  Түүний дотроос чухам жаргалан
                                Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж айлдсан нь бий.
 Ном үзнэ гэдэг нь аугаа их жаргалан мөн. Эрүүл байвал юу ч хийж болно, юутай ч болж болно. Үүний тул юуны өмнө эзэн өөрөө хичээхээр барахгүй, өөртэйгээ цаг гарган ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл эрүүл саруул байх гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь маш их хамааралтайг би бат хэлж чадна. Би гуч гаруй жил иогийн дасгалаас цөөхнийг, (уг нь 100 дасгал байдаг) Шри Шри-гээс цөөхнийг, Амосовын сургаалиас цөөхнийг (Жишээ нь: Өглөө бүр 20 удаа хүчтэй суу. Биеэ маш хүчтэй шилгээж сур гэх мэт) өглөө бүр 40-50 минут уйгагүй хийсээр өдий дайтай явж байгаа хүн ер нь бүх л зүйлд өөрөө өөртөө эзэн байх ёстой гэдгийн гэрч гэж боддог.   Шри Шригийн дасгал л гэхэд гол утга нь амьсгалах ёстой холбоотой юм. Нарийн ажиглаваас хүн бүр буруу амьсгалдаг байна. Болж өгвөл хүн гүнзгий удаан амьсгалах ёстой юм байна. Гүнзгий удаан амьсгалдаг хүн урт насалдаг байна. Шри Шригийн сургаалийн үүднээс амьдралын эх сурвалжийг зүрх гэж үздэггүй харин амьсгаа гэж үздэг байна. Монголчууд эртнээс Энэтхэг, Төвд мэтийн дорнын хөгжилтэй холбоотой байсан тул энэ бүгдийг мэддэг байсан бололтой. Жишээ нь: Хүн нас барахыг амьсгаа хураах гэж хэлнэ, эсвэл амьсгалын тоо гүйцэж байна гэж хэлнэ. Энэ бүгд цаанаа их утга учиртай юм. Амьсгаа, амьдрал, амьжиргаа зэрэг олон үгсийн гарал нь амь, амин гэсэн язгуур байна. Шри Шригийн дасгалд уушигны байрлалтай холбогдуулан амьсгалын гүн авах, гаргах түгжих зэрэг олон үйлдэл хийдэг нь зөв амьсгалахын дасгал мөн. Монголчуудын сайн эр болж 32 цагаан лонх тоолъё гээд 32 цагаан лонхыг амьсгалын нэг түрэлтээр тоолох тоглоом наадам мэт зүйл байсан нь цаанаа их учир утгатай байна. Иогийн дасгалд ийм зүйл их бий. Дээрх хэлсэн 3 төрлийн дасгал бие биеэ нөхөх байрлалд байдаг гэдгийг энэ чиглэлээр 20, 30 жил өглөө бүр ажиллавал мэдрэх болно. Сүүлийн үед тав, зургаахан төрлийн дасгалын тухай маш сонин ном гарсан. Зургаа дахь дасгалаас бусад нь хийхэд маш хялбархан. Үүн дээр Чинхай багшийн бясалгах ёсыг нэмбэл бие хүнд эрүүл энхийн маш сайн түлхүүр болно гэж боддог. Нэгэн зүйлийг хуучилъя. Одоогоос нэг хоёр жилийн өмнө Найрамдал нэртэй эмнэлэгт очиж Намтай гэдэг эмчтэй танилцсанаа машид олзуурхаж явдаг юм. Өрөөнд нь орвол дунд зэргийн насны монгол хүн хятадаар ёстой ус цас шиг ярьж байна. МУИС-ийн Хятад хэлний анги төгссөн хүмүүс ингэж ярьдаггүй болохоор би их гайхлаа. Бээжинд манайхыг байхад хөгжмийн зохиолч Бэхбат гэдэг хүн хятадаар ус цас шиг урсгадаг тэгэхдээ ханзыг бараг мэддэггүй байсныг саналаа. Энэ ч яахав. Хятад аавтай юм уу хятад ээжтэй хүн байж. Гэтэл манайд ажиллаж амьдарч байсан цөөн тооны Өвөрмонгол Галсанжав, Дүнгэротчил, Алмаас мэтийн хүмүүс хятад японоор сайн ярьдаг байснаас биш цэвэр цусны монгол хүн хятадаар ингэж урсгадагийг мэдэхгүй байсан тул ихэд гайхсны учир энэ. Учрыг тунгаавал Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөд овогтой Намтай гэдэг буянтай эмч байсан нь энэ байжээ. Намтайн талаар магтаал хэлэх нь илүү байхаа. Тэртээ тэргүй хэн гэдэг нь монголын нийгэмд эхнээсээ тодроод ирчихсэн юм чинь харин би хувьдаа юм хийх хүн гэж бодож явдаг. Намтай эмчийн хүсэлтийн дагуу “Зэн богдын сургааль”-иас өөрийн мэдэхийн хэрээр бичиж өглөө.      


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats