Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЯДАРГАА БА ТҮҮНИЙ ХАМ ШИНЖ
    Ядаргаа гэхээр хүн бүхний чихэнд төдийлөн тод сонсогдохгүй амьдралд байж л байдаг ердийн нэг үзэгдэл юм шиг санагддаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтвал арилчихдаг зүйл хэмээн үзсээр, гэнэн сэтгэлээр бодсоор XXI зуунтай нүүр золгож байгаа гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байхаа. Орчин цагийн хүмүүс “ядаргаа”- ны тухай ийм дулимаг ойлголттой явж байвал том эндүүрэл бас аймшиг юм. Анагаахын шинжлэх ухааны судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу олон давтагдан архагшвал эрүүл мэндэд их хор хохирол учруулж олон өвчний үүсвэр болдгийг нотолсоор байна.
Ганц нэг жишээ дурдахад Америкийн өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр архаг ядаргааны хам шинж бол XXI зуунд нүүрлэн байгаа том аюулын нэг гэжээ. Хятадын эрдэмтэд архаг ядаргааны учрыг зөв ойлгож, сэргийлж чадвал олон өвчнөөс зайлсхийж чадна гэсэн байдаг. Энэ мэтчилэн ядаргаа бол хүн төрөлхтөн тэр тусмаа хүний эрүүл мэндэд хор хохиролтой гэдэг нь нэгэнтээ ил болсон байна. Тэгвэл Монголд ядаргаа ямар байна вэ? гэж хэн нэг хүн надаас асуувал “дээд зэрэг“ гэсэн хариулт өгөхөд бэлэн байна. Бид ядаргааг тайлах эмчлүүлэхийг бүү хэл ядаргааны тухай зөв ойлголт дутмаг байна. Аливаа юманд  эхлээд мэдээлэл авах, дараа нь үнэн худал зөв бурууг танихыг эрмэлзэх, үүний дараа сая мэдлэг болгохыг хичээх,улмаар мэдлэгээ гүнзгийрүүлэн өөрийн болгон ажил амьдрал дээрээ хэрэгжүүлдэг олон дамжлага байдаг. Бас зарим хүмүүс залхуурч, залхан шантран хаядаг тал бий. Монголчуудын эрүүл мэнддээ анхаарал тавих явдал хангалтгүй гэхэд нэг их зөрөхгүй. Орчин цагт ийм байж болохгүй, бүх зүйл цаг эриндээ зохицохын тулд хөгжлийн хурдыг онгоц шиг хурдтай явж байхад харин бид нөгөө уламжлалт морь, тэмээний алхаагаараа яваад байвал юу болох нь ойлгомжтой. Ихэнх хүмүүсээс танд ядаргаа байна уу? гэж асуувал “үгүй” гэж дуу нэгтэй хариулна. Энэ бол том эндүүрэл юм. Ядаргааны их багыг хэлэхээс биш хөгшин залуу бүх хүнд байдаг. Бидний, амьдрал орчин тэр чигээрээ ядаргаа үүсгэх үүр уурхай болсон байна. Үнэндээ нэг талаас нь харахад нийгмийн хөгжил, дэвшил гайхмаар юм шиг санагдаж байгаа ч нөгөө талаас нь харахад хүн бүхэн, айл болгонд ядаргааны үндэс “проблем” бялхсаар байдаг. Хүүхэд тань компьютер тоглоом авна гэж шаналгана. Эцэг эх нь энэ бүхнээс залхан халширч авч өгнө. Амьгүй бодис буюу төмрөөр бүтсэн тоглоомд, мах цусаар бүтсэн балчир хүүхэд өөрийн мэдэлгүй хорхойссоор нойр хоолонд муудаж, ядарсаар, хичээл сурлагын идэвх буурч ядаргааны хар уур хүүхдийг бүрхэнэ. Эцэг эх нь ээлжлэн дагаж зовсоор, ядарсаар...бас болоогүй тоглоомын хөнгөнөөс хүнд, жижгээс том руу, хүүхэд тэмүүлнэ. Гэрийн компьютер онцгүй санагдаж гудамжны тоглоомын газарт сэтгэл нь татагдаж тэр зүг зүтгэнэ, ядарна. Энэ бүхнээс шалтгаалан идэж уух, цаг нар, хичээл сурлага, айх ичих ядрах бүхэн компьютер тоглоомонд далдлагдана. Эцсийн дүндээ хүүхэд ядарсаар, шим тэжээл, хөдөлгөөн дутаж, өсөлт бойжилт багасаж, яс үе хэврэгшсээр. Компьютер тоглоомын бяцхан дэлгэц ид шидтэй юм шиг эрүүл мэнд, мөнгө цаас,бүх зүйлийг нь үрэгдүүлж, яс арьс хоёр үлдээхэд хүргэсэн байдал нийгэмд олширсоор газар авсаар байгаа нь ил болжээ. Цэл залуу өсвөр насныханд гар утас,интернэт телевиз гэж бас нэг шинэ зүйл буй болж, ядаргаа арилах биш улам ч түргэссэн байдаг. Эерэг зөв зохистой хэрэглэвэл  амьдралд чухал боловч эсрэгээр хэтрүүлэн ашиглавал эрүүл мэндэд нөлөөлж хор хохирол, элэгдэл хорогдол гарцаагүй гарна. Сүүлийн үед эдгээр цахилгаан бараанаас “Фүшэ” хэмээх хорт бодис цацардаг тул удаан хэрэглэвэл биед ихээхэн хор нөлөө учруулна гэж мэдээлэх болсон. Элэгдэл гэхээр техник, тоног төхөөрөмжийг хэлж байгаа юм шиг эвгүй сонсогдож магадгүй. Гэтэл бие махбодод элэгдэл, хорогдол байж л байдаг. Өглөө идэж, уугаад хий дүүрсэн бөмбөг шиг дэгдээд гардаг. Үд нэлээд өнгөрөхөд хий нь гарсан бөмбөг шиг шалчийн навсайдаг явдлыг хэн бүхэн мэднэ. Энэ бол хүний эрч хүч энерги хорогдож байгаагийн шинж илрэл юм. Энэ байдал үргэлжлэх буюу олонтоо давтагдах эсвэл хэтэрвэл бидний ярих гээд байгаа ядаргааны нэг хэлбэр шууд ирлээ гэсэн үг. Тамир барагдаж, хүч суларч, цэнэг муудаж байгаа нь ядаргааны гол  шинж юм. Бидний бие махбод машин техник шиг хатуу бүтэцтэй биш гэдгийг байнга санаж яваарай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats