Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨВЧИНГҮЙ ЯВАХ БОЛОМЖ
    Бие махбод нь мах цус, тоо томшгүй амьд эсээс бүтсэн болохоор өлсөх, цангах, ядрах болгонд эс эд гарцаагүй хэлмэгдэж буурайших, элэгдэх хорогдох, хөгшрөх явцыг дагуулдаг учраас хэтрүүлэн ядрахгүй байхыг чухалд үзэх ёстой юм. Залуу хүмүүс ажил, мөнгө хоёрт өөрийн биеэ ч үл хайрлан зүтгэдэг. Үүний дээр цаг үе, эд материалын баялаг амьдрал, өрсөлдөөн, гэр орон, хүүхэд, хөгжил дэвшлийг дагалдсан хүний хэрэгцээ, тэр бүхэнд хавчигдах зэргээр амьдрал ядаргаа хоёрт нам дарагдаж байна.
    Иймд ядаргааг мэдэрч, ойлгож түүнээс сэргийлэх ядаргаанд орох замуудыг хаах, бас нэг арга нь өдрийн ядаргааг өдөрт нь сэгсрэн хаяж сурах л дээд юм. Гэтэл хүмүүс тэгдэггүй бололтой, ядаргаагаа эд баялаг, мэдлэг юм шиг биендээ шингээн хураасаар байх шиг санагддаг. Хүний хэрэгцээ ихсэж мөнгө олох хэцүү ч нэг нэгнээсээ дутахгүй амьдарна гэсэн далд шуналдаа хөтлөгдөн гүрийсээр, ядарсаар байгааг яалтай билээ. Дондог машин авсан байна, би бас авна, Дулмаа ийм гутал, тийм гоё зүүлт авсан, би бас авмаар байна гэсэн хязгааргүй шуналд хөтлөгдөн атаа жөтөө хоёрт тэлэгдсээр бөөн хямрал, бухимдалд орж ядарна. 
    Мөн ажил дээр, анд найзын хүрээнд жижиг үзэл гаргаж түүндээ ороогдон бухимдана, зовно, ядарна, өөрөөр хэлбэл хүн бүхэн өөрт оногдсон амьдрал хувь заяандаа сэтгэл үл ханаж ихийг хүссэн хүсэл, шуналдаа чирэгдэж  ядарна, дээр нь нийгэм орчны харилцаа холбоо амьдралаа зөв зохиож, зохицуулж үл чадваас тэр бүх бухимдал нь ядаргааны үндэс болдог болохоор “Алтан дундаж”-ийг баримтлан амьдрах агуу сургаалыг санаж явбал өлзийтэй ажгуу.
Ядаргаа хүний бие сэтгэл, сүлд хийморь зэрэгт нөлөөлдөг боловч ерөнхийд нь хураангуйлж үзвэл:
    Сэтгэл мэдрэлийн талд: Мэдрэлийн ядаргаа ихэнхдээ төвийн мэдрэлийг цочроодог тул ой санамж муудах, анхаарал сулрах, шилэн хүзүү хөших, толгой тархи эргэх өвдөх, бухимдах ууртай, мартамтгай болох, унтаад боссон ч сайхан амарсан болохгүй, санаа сэтгэл тогтвор муутай болно. Зүүд олшрон хар дарах, нойр муудах зэрэг нь ихэнхдээ мэдрэлийн ядаргаатай холбоотой байдаг болохоор юуны өмнө ядаргааг эмчилж бусад өвчин үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.
    Биеийн хүч энергийн төвшинд: Энэ түвшинд ядаргаа нь хоёр төрлийн хор хөнөөлийг үүсгэнэ.
    Нэгд: Биеийн хүч энергийн хорогдол болно. Үүнийг нэг хэлбэрийн эд эсийн элэгдэл, хорогдол гэж ойлгож болно. Биеийн бүх түвшинд ядаргааны явц нөлөөлж байгаа болохоор гар хөлийн булчин сулрах, ажил хөдөлмөрийн идэвх буурах хааяа булчин шөрмөс татах, чилэх гээд мэдрэгдэх үл мэдрэгдэх шинжтэй ядаргаа биеийн бүх түвшинд илэрнэ. Харин мэдэх, эс мэдэхийн хооронд яваад байвал цагийн хуулийн дагуу ядаргаа хэтэрснээр янз бүрийн өвчин болж хувирахыг үгүйсгэхийн аргагүй.
    Хоёрт: Биеийн гадна  өөрчлөлт гарна.  Ядаргаа архагшин эрчимжвэл үс өнгөө алдах, цайрах, унах, нүүрэнд үрчлээ ихсэх нүд ба нүүрийн булчин сулрах, яс үе хатууран хөшинг нэмэгдэх нарийн ажиглавал хөгшрөлт түргэсэх хандлага гардаг. Цаг үргэлж ядрахыг хазаарлаж тогтоохгүй бол хөгшрөлтийн зүг морио эмээллээ  гэсэн үг болно. 
    Бэлгийн үйл ажиллагааны түвшинд: Архаг ядаргаанаас шалтгаалан бэлгийн дур сонирхол буурах, сулрал болох бэлгийн хөрөлт үүсэх, эрт цэвэрших, хөгшрөл түргэсэх зэргийн гол шалтгаан болдог. Ядаргааг сайн тайлснаар дээрх шинжүүд ихэнхдээ сэргэн сайжирч хэвийн байдалдаа орно. Энэ талаар хятадын уламжлалт анагаах ухаан шалтгаан талаас нь ойлгож ул суурьтай шийдэж байгаа нь авууштай санагддаг. Эмэгтэй хүний эрүүл орших, гоё эрхэмсэг чанараа хадгалан үлдэх үндэс нь эмэгтэй хүний сав өндгөвчийг хамгаалах эмчлэх явдал гэж үздэг бөгөөд үйл ажиллагааг нь хамгаалан сэргээж дэмжих талаар олон аргачлал байдаг. Эрэгтэй хүний хувьд бөөрийг яг энэ дайтай үзэж эрүүл орших, урт удаан  наслах, үржил бэлгийн үйл ажиллагааг байнгийн хэвийн барих зэрэг нь гайхалтай үр дүнд хүргэдэг байна. Одоо ч гэсэн эмэгтэй хүмүүсийн хөгшрөлийг 10-20 жилээр, сарын тэмдгийг 3-7 жилээр уртасгах эмчилгээ Хятад оронд түгээмэл байдаг. 80- 90 хүртлээ ядаргаагүй,бэлгийн чадвартай эрчүүд ч цөөнгүй байдаг. Энэ нь дорнын анагаах ухааны гайхамшиг гэж болно.
    Дархлааны тогтолцооны өөрчлөлт: Ядаргаа нь бие махбодод нөлөөлж хамгийн том, өргөн цар хүрээтэй аюулыг үүсгэнэ. Дархлааны тогтолцоо сайн ажиллаж байна гэдэг нь хүний цог золбоо, сүлд хийморь, өвчин эсэргүүцэх чадвар сайн байгааг илтгэнэ. Хятад эмнэлгийн ёсонд сүлд хийморь сайн байснаар элдэв өвчлөл дотоод биед үл нэвтэрнэ. Нэвтэрсэн ч аяндаа арилж замхарна гэж номолсон байдаг. Анагаахын шинжлэх ухаанд ч хүний дархлаа хэвийн сайн  байснаар элдэв өвчин үүсгэгч нян, хор үл халдах, халдварласан ч хялбар эдгэрэх ялангуяа орчин үед биеийн дархлааг дэмжих зорилгоор дамжин олон өвчнийг хязгаарлах, эмчлэхэд үр дүн сайн байна. Ядаргаа бие махбодод удаан оршин тогтносноос дархлааны тогтолцооны хэвийн байдлыг алдагдуулж сулруулдаг. Энэ хугацаанд элдэв өвчин биед нэвтрэн орох зам нээлттэй болно. Нян хор биед нэвтрэн орж дотоод биеийн түвшинд дураараа авирлах нөхцөл бүрддэг. Мөн зарим өвчин дотоод биеэс үүсэн бий болох боломж бас бүрэлддэг тул өвчинд хялбар өртөх, эдгэрэлт удаан, эдгэрсэн ч богино хугацаанд эргэн дахих үзэгдэл ажиглагдах нь ядаргаа гэсэн нэгдүгээр шатыг өнгөрч дархлааны  гэсэн хоёрдугаар шатыг гэтлэн, өвчин гэдэг гуравдугаар шатанд орж өвчин болж хувирч байна гэж ойлгож болно. Ядаргааг хөнгөн, хүнд, архаг мөн биеийн, сэтгэл мэдрэлийн, яс булчингийн гэж ялган үзэж адил бус түвшинд авч үзэн эмчлэх хэрэгтэй.
Ядаргаа нь бие оюунд нөлөөлөх ачаалал, сэдэлтийн хүч үргэлжлэх цаг зэргээс үүсдэг гэж үзэж болно.
Жишээ нь: Нөлөөлөх хүч хэдийчинээ их байна ядаргаа төдийчинээ эрт илэрнэ. Ажлын ачаалал ихсэх тусам ядаргаа ихэсдэг. Мөн цаг хугацааны нөлөөлөл ч ихээхэн үүрэгтэй. Төв мэдрэлийн нөлөөнд бие сэтгэл ямар байдлаар ажиллана эс эд мөн ялгаагүй үргэлжилсэн ажиллагаанд ордог. Ажиллаж хөдлөх явцад эсийн түвшинд хөөрөлтийн байдал үргэлжилдэг учир  удаан үргэлжилвэл ядрал, хорогдол эсийн түвшинд үүснэ. Ачаалалтай ажиллах, их өлсөх үед гэнэт бие сулран хөлс чийхран суумаар болдог нь ходоод өлсөхөөс илүүтэй бүх биеийн түвшинд байгаа олон сая эс ядарч тэжээл нэхэж байгаагийн илрэл гэж үзэх нь үнэнд илүү ойрхон юм. Эс эд удаан хугацаанд хөөрлийн байдалд байх нь мэдээж элэгдэл, хорогдлыг авчирна. Байнгын элэгдэх хорогдох гэдэг нь ядарч зүдрэн, хөгширч буйн илрэл болохоор хэтрүүлэн ядрахгүй байхыг анхаарвал зохино. Энэ нь үргэлжлэх буюу олон удаа давтагдвал хөгшрөл, ядаргаа хоёулаа ихэснэ гэсэн үг болно. Үүнээс гадна аливаа сэдэлт ихтэй үйл нь цочрол болон ядаргаа үүсгэнэ.
Жишээ нь: Байнгын дуу чимээ, хэрүүл маргаан, гэр орны таагүй байдал, тав тухгүй орчин нөхцөл, санаа бодол таарахгүй, сөрөг энергитэй хүмүүстэй харилцах, хэт халуун ба хүйтэн нөхцөл ажил амьдралын хувьд дарамтанд орох зэрэг олон сэдэлтээс ядаргаа үүсч болдгийг анхаарах хэрэгтэй. Ядаргааг хятадаар pi lao zheng 疲劳症 гэнэ. Олон улсын хэллэгээр Chronic Fatique syn¬drome CFS гэж нэрлэдэг. Энд ядаргааг өөрөө тайлж, сэргийлж болох тухай бага сага яръя. Хүн бүрт тодорхой хэмжээгээр бие махбод, тамир хүчний хорогдол үүсдэг болохоор өдрийн ядаргааг өдөрт нь тайлж сурах зарчмыг баримталж сурвал тун сайн. Өдөрт арван хувь ядарлаа гэж үзвэл идэж уун, унтаж амраад есөн хувийг нь тайлж, нэг хувийг нь үлдээгээд байвал цаашдаа архаг ядаргаа болно. Өдөр тутам ханатал унтах, зөв хооллох, нар салхинд явах, хөдөлгөөн хийх, зан ааш таарах зөв энергитэй хүмүүстэй уулзаж сэтгэл санаагаа нээж байх, голын урсгал харах, дуртай дуу хөгжмөө сонсох, хошин урлаг үзэх, цэгэн бариа хийлгэх усан эмчилгээ бассейнд явах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн бие сэтгэл ариусгах дасгал зэргийг амьдралын агуулга болгож байснаар ядаргаагаа тайлж бие махбодыг сэргээн засах ач тустай. Хүн хүний зан заншил, ажил мэргэжлээс шалтгаалан хийх хөдөлгөөнүүд бага зэрэг ялгаатай. Жишээ нь: Бичиг цаас компьютер, нэхмэл оёдлын, ажилтай хүмүүс мөр дал, хүзүүний булчингуудын ядралд өртдөг болохоор ажлын завсарт байнга хөдөлгөж байх хэрэгтэй. Эс тийм болвоос хуян шар ус, хүзүү дал мөр хөших өвчин, удваас хүзүүний шохойжилт “Остеохондроз” нурууны булчингийн чангаралт мөн нуруу бөөрний хуян ба радикулит, суулт, шохойжилтын шалтгаан болж хөгжихийг байг гэх аргагүй. Ядаргаанд цэвэр хүн орхоодойг өдөрт нэгээс хоёр граммыг хүлхэх, архинд дэвтээн өдөрт нэг халбагыг уух, буцалган шүүсийг нь хэрэглэж болно. 
Анхаарах зүйл: Улаан хүн орхоодой нь халуун чанартай учраас дотор халуунтай, ямар нэг үрэвслийн голомттой хүмүүс хэрэглэхгүй байх.
Харин цагаан хүн орхоодой сэрүүн чанартай тул түгээмэл хэрэглэхэд тохиромжтой байдаг. Ядаргаа ихсэж учир нь олдохоо боливол мэргэжлийн эмчид үзүүлж хаанаас нь эхлэх, эмчилгээнд хэр хугацаатай явах, ямар арга сонговол илүү оновчтой зэргийг заалгах нь зүйтэй. Бодол сэтгэлийн үйл хэтэрвээс мэдрэлийн ядаргаа, биеийн хүчний үйл хэтэрвээс биеийн ядаргаа, харах үйл хэтэрвээс харааны ядрал, сонсох үргэлжилвээс сонсголын ядрал, телевизийн ядрал, тоглоомын ядрал, хүүхдийг буруу хүмүүжүүлснээс болох ядрал, хөгшдийг үл асарснаас ачлалгүй байхын ядрал, залхуугаас үүсдэг ядуугийн ядрал, баянаас үүсдэг хэт их ачаалал, хармын ядрал гээд ядаргааг өгүүлвээс барах юм биш, үгүйсгэвээс харагдах юм бас алга байдаг. Ертөнц юугаар баян байна, ядаргаагаар баян байна. Удваас ясанд хүрч ясны ядаргаа болон хувирч, өвчлөл зовлон хоёрыг зэрэгцүүлэн чирэх хүчтэй юм шүү. Иймээс анхааралдаа авах нь чухал.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats