Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛӨХҮЙ
    Хүн өөрийгөө болон бусдыг үнэлэн цэгнэж төсөөлж болно. Гэвч хэн нэг хүний тухай жинхэнэ үнэлнэ гэдэг нь ганц хоёр үгээр хэлчих тийм хялбархан зүйл биш, хүн  бусад хүнийг битгий хэл бараг өөрийгөө ч зөв дүгнэж чадахгүй юм Зөвхөн цаг хугацаа он жил хэнийг хэн бэ? гэдгийг аяндаа хэлээд өгдөг нь цорын ганц үнэн болно. Хүний гадаад байдал, дотоод сэтгэл,зан заншил, боловсрол, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан олон талт өвөрмөц онцлог илэрдэг боловч яг тус хүний уг чанар мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. Анагаахын шинжлэх ухааны үүднээс хэлэхэд хүний төрөлх сэтгэл мэдрэл, цусны бүлгээс шалтгаалан хэд хэдэн төрөлд хуваана.
Сэтгэц ба зан үйлийн онцлог   
    - Сангвиник
    - Холерик  
    - Флегматик                                                                  
    - Меланхолик
    Сангвиник: Сэтгэх нь хурдан, ажиллах чадвар сайн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, шинэ нөхцөлд амархан дасдаг идэвхитэй, нийтэч, хүмүүстэй амархан эв зүйгээ олдог. Сангвиникуудад чухал зорилго, гүн сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхгүй бол өнгөцхөн ба тогтворгүй байдал бий болж болзошгүй.
    Холерик: Холерикуудын үйлдэл хурц, огцом, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөөрөмтгий, соргог ихэмсэг, биеэ тоосон байдалтай харагдах нь цөөнгүй. Сангвиникууд төвөггүйгээр сэтгэлийн тогтвортой байдалд ордог бол холерикууд тэгэж чаддаггүй. Холерик  темпераментийн илрэл нь бие хүний чиг хандлагаас ихээхэн хэмжээгээр хамаарна. Нийгмийн идэвхтэй хүмүүст тэр нь санаачлагатай зарчимч, эрч хүчтэй байдлаар илэрдэг. Оюуны амьдралын баялаггүй тохиолдолд холерик  темперамент голдуу ууртай сөрөг байдлаар илэрдэг.
    Флегматик: Флегматик хүмүүст түгшүүр гэж огт үгүй. Түүний ердийн байдал тайван, орчноосоо чимээгүй таашаал авдаг. Флегматикуудад зан байдлын шинэ хэлбэр удаан бий болно, гэхдээ тогтвортой, ихэвчлэн жигд тайван, бухимдал  үүсч, хяналтгүй болох нь бага. Нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд  флегматикууд тэсвэртэй,гүн сэтгэлгээтэй зэрэг сайн талууд бий болдог бол зарим тохиолдолд үлбэгэр, хүрээлэн буй орчиндоо идэвх оролцоогүй залхуу ба сэтгэлийн тэнхээгүй шинж бий болдог.
    Меланхолик: Хөдөлгөөн удаан, биеэ барьсан, шийдвэр гаргахдаа болгоомжтой ба эргэлздэг онцлогтой. Түүний хариу үйлдэл нь цочроогчийн хүчтэй тохирдоггүй, ямар нэгэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү. Меланхоликт хүчтэй нөлөөлөл нь үргэлжилсэн саатлыг голдуу үүсгэдэг. Амьдралын хэвийн нөхцөлд меланхолик гүн агуулгатай хүн. Тааламжгүй нөхцөл байдалд зожиг, аймхай, түгшүүртэй хүн болон хувирч болно. Сангвиник ба флегматикууд бусад хүмүүст хандахдаа жигд тогтвортой, сөргөлдөөнд орох нь ховор, үүрэг бодит байдлыг эрүүл саруулаар үнэлж чадна. Холорек хүмүүс бусад хүмүүстэй байнга харьцаа, хандлагынхаа учрыг олох гэсэн нилээд тэмцэгч сөргөлдөөнтэй хүмүүс байдаг. Тэд хэдийгээр нийтэч ба нийгмийн идэвх сайтай ч хамтын болон захиргаадалтын ямар ч дарангуйллыг тэвчдэггүй. Харин меланхоликууд бол нийтэч биш. Тэд харьцаа холбоогоо өргөжүүлэхээс эмээдэг. Нийгмийн харилцаа ба харилцан үйлдэлд амжилтгүй болсон зүйлээ эмзэгээр хүлээн авдаг.
    Цусны бүлгийн хувьд гэвэл: Нэгдүгээр бүлэг буюу”о” бүлгийн цустай хүн олон байдаг. Насны буян дээд, дунд. Ажил, амьдрал,сурлагын хувьд их төлөв дунд, ихэнх нь ядуу амьдардаг, харин баян тансаг бологсдыг нь тэнгэр тэтгэсэн адил байдаг. Хичээвэл амжилт  ойрхон байх ба өвчлөл харьцангуй бага тусдаг.
Хоёрдугаар буюу “А” хэлбэрийн цустай хүн харьцангуй ховор бөгөөд эрч хүчтэй, зоримог,мөрөөдөл ихтэй байдаг ч аливаа зүйлсийг хүчлэн бүтээдэг. Зовлонд тэсвэртэй, биеийн эсэргүүцэх чадвар маш хүчтэй, өвчин тусвал мөд салахгүй зовооно,насан хутаг өндөр.
Гуравдугаар ”В” бүлгийн цустай хүн сэтгэлийн хүч сулавтар боловч идэвх зүтгэлээ дайчлавал хангалуун амьдардаг. Хичээхгүй бол ядуугийн зовлонд олон учирч мэднэ. Урам зориг сэтгэлийн хүч сулавтар болохоор айх сэжиглэх нь дийлдэг тал бий. Өвчинд өртөмтгий боловч эм тан, эмчийн үйлдэлд амархан эдгэрдэг. Насны буян өндөр.
Дөрөвдүгээр “АВ” бүлгийн цустай хүн хамгийн ховорхон тохиолддог бөгөөд сэтгэл,ухаан, буян гурав тэгш буюу дээд гэж хэлдэг. Гэвч хичээл зүтгэл хоёроос уяатай төрсөн болохоор алмайрваас амьдрал буурч мэднэ. Зан ааш сайн, нүд, чихний буян үлэмж тул үзэх, сонсох хоёрыг хөөцөлдсөөр хорвоог элээнэ, өвчин эсэргүүцэх чадвар дунд, насны буян өндөр.
    Уламжлалт анагаах ухааны үүднээс хүнийг шинжвэл:
Монгол Төвдийн анагаах ухаанд хүний төрөлх өвөрмөц чанарыг долоон зүйлд хуваасан байдаг. Дэлгэрүүлэн хэлвээс арга билэг таван махбод, хий шар бадган гурван махбодыг шингээн агуулдаг. Эдгээр нь хүний биед холилдон янз бүрээр илэрдэг. Энд дан өвөрмөц шинжийг бичье.
    Хийн өвөрмөц чанартан: Бие бялдрын хувьд намхан бөгтөрдүү, туранхай, хар, бор, хөхөвтөр царай зүстэй, дуу бүжиг наадам наргианд дуртай, хэлэмгий, хувирамтгай боловч цаад зан төрх бат хатуу, итгэлтэй байдаг. Хөдөлгөөн ихтэй, үе мөч нь шажигнан дуугардаг, нойр бага, хийрхүү, хөнгөн шаламгай амтлаг, исгэлэн, гашуунд дуртай.
    Шарын өвөрмөц чанартан: Бие бялдар дунд зэрэг, өлсөж цангамтгай, үс бие нь шаравтар, ухаан хурц, уур омог ихтэй, бардам зантай, шулуун шударга, ажил амьдралдаа идэвхтэй насны хэмжээ дунд, амтлаг, гашуун, эхүүн, сэрүүнд дуртай.
    Бадган голлосон өвөрмөц чанартан: Бие махбодын хувьд мяраалаг, тарган, өндөр, гадна бие сэрүүвтэр, гэдэс ихтэй цагаавтар царайтай, өлсөж ундаасахад тэсвэртэй, үг дуу цөөн дур сонирхол бага, нойр их, шударга, заримдаа залхуу, нас урт гашуун исгэлэн, эхүүнд  дуртай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats