Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЧИМЭЭГҮЙ ДАЙСАН
    Амь бие амьдралд халтай зүйлсийг дайсан гэж төсөөлдөг билээ. Бидний энд ярих зүйл ялгаагүй буу барьсан дайсан биш байх нь ойлгомжтой. Гэтэл буу барьсан дайснаас хэд дахин буюу хичнээн зуун мянга дахинаар хүн төрөлхтнийг эрлэг там руу чирч байдаг дайсан байдгийг хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй буюу ойлгосон ч хэнэггүй явцгаана. Энэ нь хүний нийгэмд түгээмэл байдаг “Өвчин” түүнийг үүсгэгч шалтгаан болно. Үүнийг хүн төрөлхтөн мэдэхгүй биш мэдэж тэмцсээр ирсэн боловч сааруулах буюу тоог багасгаснаас биш бүрмөсөн устгаж чадахгүй байсаар байна.
Хүн төрөлхтний замнаж ирсэн амьдрал өвчлөлийн түүхийг мөрдөж үзвэл энэ асуудал нь нэн тодорхой харагддаг. Энэ бол ертөнцийн нэгэн хууль бололтой. Цөөхөн жишээ дурдахад: Дэлхийн түүхэнд хамгийн том өргөн хэмжээний дайн гэж бичигдсэн дэлхийн нэгдүгээр дайнд арван сая хүн  дэлхийн хоёрдугаар дайнд тавин сая  хүн нас барсан байхад харин өвчин гэдэг дайнд  жил бүр энэ хоёрыг нийлүүлснээс хавьгүй илүү хүн нас барсан тоо байдаг. Үүнээс үзэхэд хүн төрөлхтнийг дайн тулалдаанаас илүү өвчин хамгийн ихээр хөнөөж байна. Зөвхөн XIV зууны үед хэдхэн жилийн дотор хулгана хижиг өвчнөөр тухайн үеийн Европ тивийн хүн амын 41 буюу 25 сая хүн нас барж байсан бол, XVII зуунд Францад нэг жилд дунджаар 150000 хүн цэцэг өвчнөөр нас бардаг байсан. Зөвлөлт холбоот улсад 1923-1926 оны хугацаанд гэдэсний хижиг (холер) өвчнөөр 2,1 сая хүн нас барж байсан бол, Энэтхэгт 1909 онд нэг жилийн дотор 239429 хүн тус өвчинд нэрвэгдэн нас барсан байдаг. 1949 онд шинэ Дундад улс байгуулагдах үеийн нэгэн судалгаанд тэмдэглэснээр тухайн жилд 27 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилсөн үүнээс 13  сая орчим нь нас барсан гэсэн тоо байдаг. 1999 оны нэгэн судалгаанаас харахад  дэлхийн хэмжээнд 1700万( 17 сая) хүн зөвхөн зүрх судасны өвчнөөр нас барсан байдаг бол, Хятад улсад энэ өвчнөөр жилд 300万( 3 сая) хүн нас бардаг.  Хятад улсад өдөр бүр 15000 хүн янз бүрийн өвчний шалтгаанаар нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ мэтчилэн өвчинд бөмбөгдүүлж байгаа хүмүүсийн талаар яривал барахыг бүү хэл бүрэн мэдээллийг нь хүртэл авч амжихгүй гэдэг нь ойлгомжтой. Дэлхийд цаг тутамд тоогүй олон хүн өвчнөөр нас барсаар байдаг. Харин үүний эсрэг тэмцэж ирсэн баатарлаг “Арми” нь анагаахын шинжлэх ухаан буюу үй түмэн эмч, сувилагч нар байдаг гэдгийг тэмдэглэх ёстой. Тэд нарын уйгагүй хөдөлмөр зүтгэлийн дүнд өвчлөлийг бууруулж сааруулж ирсэн түүхтэй. Одоо нийгэм хөгжин хүний хэрэглээ, ачаалал ихсэхийн хэрээр өвчин үүсгэх шалтгаан олон болж нян вирус хүртэл шинээр үүсч эм тарианд тэсвэртэй болсоор байна. Ингэхээр бид яах ёстой вэ? Олон зуун жил назгайрч ирсэн иргэдийг эрүүл мэндийн мэдлэгээр цэнэглэн зэвсэглэх ажлаа чангаруулах хэрэгтэй байна. Улам нэг алхам лавшруулан харахад хүн төрөлхтөн буу суманд биш харин өвчинд, эрүүл мэндийн мэдлэгийн хомсдолд бөмбөгдүүлсээр байна гэж дүгнэмээр байна. XXI зуунд амьдрал будлианаар бялхаж, тархи бухимдлаар дүүрч, хэрэгтэй хэрэггүй сайн муу нөлөөллийг ялган салгаж дийлэхгүй болж өвчлөлд улам бүр автагдах тал ихэссээр байна. Үүнээс гарах зам нь хүн бүхэн дипломгүй (үнэмлэхгүй) эмч болох ёстой. Өөрөөр хэлбэл зөвхөн эмч нарт, эмнэлэгт биеэ даатгах хуучинсаг ёсноос татгалзаж, тулгарсан асуудлыг өөрөө шийдэх,өөрийн бие эрүүл мэнддээ эзэн болох, амьдрал нас жилийг даган ирж болзошгүй өвчлөлөөс өөрийгөө хамгаалж сурах, эрсдлийг урьдчилан тооцоолж бодож амьдрах, аюулаас тойрон гарч сурах нь юу юунаас чухал болж байна гэсэн санаа юм. Өвчингүй явах нь дээд ухаан, өвчнийг эрт эмчлэх нь дунд ухаан, өвчний эцэст эмчлэх нь дорд ухаан болно.”Чимээгүй дайсан” гэж хэлсэн нь ганц өвчнийг заасан биш, өвчин үүсгэгч шалтгаан бүр холын буюу ойрын шалтгаантай. Хоол хүнс биднийг тэжээн амьдруулдаг мөн олон үе дамжигдан хэрэглэгдсээр ирсэн амь амьдралын эрдэнийн булаг билээ. Гэхдээ аливаа зүйл хоёрдмол чанартай байдаг хуулийн дагуу эерэг сөрөг шинж агуулагдаж байдгийг үгүйсгэж болохгүй. Амаар орж байгаа зүйл  бүхэнд энэ ил, далд хоёр агуулга багтаж бий. Надад энэ бодол  санаа олон жилийн турш амьдрал дээр аяндаа ажиглалт судалгаа болсоор ирсэн. Архичин хүмүүс энгийн хүмүүсээс 15 жилээр богино насалж байна, амттай хоол зооглодог  хүмүүс хэнээс ч илүү элэг өөхлөх,таргалах, даралт ихсэх, зүрх тархины судас нарийсах улмаар тал харвах, зүрхний шигдээс болох, гэнэт үхэх зэрэг аюулд өртөж байна. Бидний Монголчууд эдгээр өвчнөөр амьтны гаралтай мах тос хэрэглэдэггүй орнуудаас нэг дахин буюу цаашилбал хэд дахин өндөр байна. Мэдлэгийн хомсдолтой холбон ярихад хэрэгтэй хэрэггүй, мэдэх мэдэхгүй хүнс бүрхсэн энэ цагт олдсон бүхний чанарыг бүү хэл нэрийг нь ч мэдэхгүй идээд уугаад байх нь нэг л бишээ. Хорь гучин настай нь байтугай алхаж мөлхөж үзээгүй нялхас хүртэл харшил арьсны өвчинд нэрвэгдэж батга сэвх, харшил, ходоодны нян бүр замаа алдсан. Өнөөдөр эмчлүүлж байна, маргааш нь дахиад өвчилж байна, элэг цөс нойр булчирхай гээд эрүүл эрхтэнтэй хүн ховор болжээ. Энэ бүхэн нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, түүн дээр мэдлэг мэдээлэл хомсыг далимдуулан хүмүүсийн бие махбод элдэв өвчинд дарлуулсаар сууна. Онцгойлон алга дарам ”ам”-аар амь, амьдрал хоёулаа багтана, эвтэйг хэрэглэвэл хоол болж, эвгүйг хэрэглэвэл хор болж байна. Иймээс ойрын хүнс хоол холын хор агуулахыг санах нь зүйтэй. Амаар орохдоо амттан бүхэн сайхан байдаг ч алс цаана нь хор болох вий хэмээн болгоомжилж, архи тамхи, мах тос, чихэр, халуун, гашуун хэтрэн буруудвал  чимээгүй дайсныг үүсгэнэ. Ходоодны бактери, элэгний ян,  ДОХ, тэмбүү, заг хүйтний талаар ойлголт үгүйгээс халдвар авбал мөддөө салахгүй зовооно. Иймээс өвчин авахаас сэргийлж сур. Хэрэв авчихвал эмчлүүлэх аргыг эрт бод, аливаа давааг давах бэрх боловч аргыг нь олвол давж болох гарц бас байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats