Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХҮНИЙ БИЕ БОХИРДОХ, ЦЭВЭРЛЭГДЭХ ЯВЦ
    Хүнийг тэжээн амьдруулах аварга том тогтолцоо ажиллаж байдаг. Энэ нь ам, ходоод гэдэс, элэг цөс, зэрэг голлох үүрэгтэй эрхтнүүдээс бүтдэг. Эдгээр эрхтэн төрснөөс эхлэн насан эцэс болтол өдөр шөнөгүй ээлж дарааллаар зогсолтгүй ажиллаж, идсэн уусан бүхнийг шингээн боловсруулж, шим хор борыг нь ялгаж цусаар дамжуулан хэрэгцээтэй газар бүхэнд хүргэнэ. Болохгүй бүтэхгүй бүхнийг баас, шээс, хөлс болгон цэвэрлэж, ийнхүү цаг үргэлж хүнийг тэжээн амьдруулахаар зохиогдсон байнгын ажиллагаатай эрхтнүүд юм. Сонин юм даа гэж бодогдож байна уу? Хайрлая гамная гэж санагдаж байна уу? Ядаж ачаалал дарамтыг нь хөнгөрүүлье гэж, эсвэл яадаг юм бэ бүх амьтанд байж л байдаг зүйл, ходоод юм чинь хоол боловсруулахгүй тэгээд яах юм ? гэж бодож байна уу? Янз бүрээр бодох ч хүн бий, бодохгүй ч хүн бий.Зөв бодож буруу ажилладаг хүн бас бий. Жишээ нь: Цаг наргүй хооллолт, архи тамхи, мах тос хэтэрвэл эрүүл мэндийг бүү хэл амь насанд хүртэл аюултай гэдгийг мэдсээр байж хэрэглэж л байна, хэтрүүлж л байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд архийг хэдэн жил хэтрүүлэн ууна тэр хугацаатай дүйцэх жилээр нас богиносно.Тамхийг 45-55 жил татагсад 10-15 жилээр нас богиносно.
Амьтны гаралтай мах тосыг байнга хэтрүүлэн хэрэглэгсэд энгийн хүмүүсээс 3-6 дахинаар зүрх судасны өвчлөл, тал харвалт, даралт ихсэх өвчлөлд нэрвэгдэж богино наслахын шалтгаан болдог гэх мэтчилэн ихэнх өвчлөл амьдралын муу зуршлыг дагалдан биед орж ирдэг байна. Хүний идэж буй аливаа хоол хүнс бүхэн аманд орж анхны боловсруулалт хийгдэж улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. Ингээд хоол боловсруулах ферментийн оролцоотойгоор үргэлжлэн боловсорч зутан хэлбэртэй болж нарийн бүдүүн гэдсэнд орж дахин боловсорч хор, тэжээл нь ялгаран биед хэрэгтэй бүхэн нь гэдэсний ханаар дамжин цусанд орж, элгээр дамжин хорт муу зүйлс ариусаж, дахин цусаар дамжин хэрэгцээтэй бүх газартаа хүрч, эд эсийг тэжээн амьдруулж байдаг. Харин хорт бодис буюу биед хэрэггүй зүйлсийг элэг цөс, дэлүү, нарийн бүдүүн гэдэс нь цэвэрлэх ажиллагаагаар дамжин  гадагшлуулна. Бид хортой чанар муутай хоолыг цаг наргүй идэж уувал шингээлтийн тогтолцооны энэ нарийн үйл явцад яаж нөлөөлөх, мөн муу зүйл хэрэглэвэл хорт чанар нь гүйцэт ариусч чадах эсэх, элэг ходоод ачааллаа даах эсэх....гээд бодууштай зүйл олон бий.
 Ялангуяа элэг цөс,ходоод, нойр булчирхайн эмгэгтэй хүмүүс хамгийн их анхаарах шаардлагатай байдаг. Нөгөө талаас хүний эрүүл оршихын баталгаа байнгын хэрэгцээг хэвийн барьж байдаг 40-70 төрлийн бичил элемэнтүүд байдаг. Эдгээрийг зөвхөн хоол ундаар дамжуулан авдаг тул зөв хооллолт гэдгийн учир утга нь энд байдаг. Хүнийг тэжээн амьдруулах олон хүчин зүйл байдаг боловч тэр бүхний дундаас хоол унд хамгийн чухал. Үүнийг үргэлжилсэн урт удаан хугацаанд зөв баримтлан амьдарч чадвал тэр хүнийг эрүүл оршихын бурхан байнга ивээж, хэн үүнийг үл баримтлана түүнийг өвчин зовлон бэрхшээл гурав дагаж  байдаг. Хүний амаар орсон л бол ширхэг будаа, дусал ус хүртэл гарцаагүй шингэнэ. Бие махбодод эерэг сөрөг сайн муу хоёр хувилбараар ходоод гэдэс, мах цусаар дамжин эс эд хүртэл шингэнэ.
    Төвд Монголын уламжлалт анагаах ухааны ёсонд идсэн уусан бүхний эцсийн шат дусал даавар, өнгийн дээд болтол бүтэн долоон хоног ордог гэж үздэг. Хятадын уламжлалт эмнэлгийн ёсонд хүн идэж ууснаараа тэжээгдэн амьдардаг боловч эцэстээ бас хорлогдож сөнөдөг гэж номлосон байдаг. Амьтан ургамал бүхэн газар дэлхийгээс төрөн ургадаг боловч бас буцан шингэдэгтэй адилаар хүн амьтан хоол ундаар амьдардаг ч бас хорлогдон сөнөдөг байж болох талтай юм байна.Гагцхүү түргэн үү? Удаан уу?, мэдрэх үү ? үл мэдрэх үү? гэсэнд оршино. Өвчин үүсгэх, амь насыг богиносгох зүйл тоо томшгүй байдгийг шинжлэх ухаан мэдээлсээр байна. Иймээс анхааран сонсож сур. Анх сонсмогц хүмүүс  бага зэрэг цочирдож айх шиг болж анхаарч сэргийлэхийг оролддог. Ахин хоёр, гурван удаа сонсохоор дасан дөжирч тоохоо болино. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирсоор байдаг.Амьдрал иймэрхүү байдлаар үргэлжилнэ. Амьсгалах агаар, уух ус, идэх хүнс эдийн засгийн байдал, хүрээлэн байгаа орчин, иргэдийн эрүүл мэндийн хүмүүжил, мэдлэг боловсрол......... гэх мэт эрүүл өндөр наслах, тайван амьдрах нөхцөл шаардлага боломжийг бүрдүүлсэн байх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний эрүүл орших стандарт хангагдсан байхыг хэлнэ. Эс тийм болвоос ил буюу далд удаан буюу түргэн хэлбэрээр хүний бие  махбод хордож байдаг хуультай. Амьсгалын замаар цэвэр агаар хүчилтөрөгчийг амьсгалан биеийг амьдруулахын дагуу биеийн дотор хуримтлагдсан хортой хий агаар, нүүрстөрөгчийг тасралтгүй ялган гадагшлуулах хэрэгтэй. Хүн агаарын бохирдол хорт хийтэй агаар, тамхи зэрэг хортой утааг удаан сорвол нүүрстөрөгчийн хорт хий дотоод биед ихэссэнээс амьсгалын замын бүх өвчлөл, багтраа бронхит зэрэг цагаан мөгөөрсөн хоолойн өвчин цаашилвал хорт хавдар хүртэл үүсч болно. “Алгын чинээ амаар амь амьдрал хоёулаа багтана” гэж бид хэлж өнгөрсөн, үнэндээ амтай холбогдуулан яривал их юм бий. Хүн амьтныг уурлуулж бухимдуулах, баярлуулах, сайн муу, сайхан муухай үг болгон амаар дамжин гарна.Тэжээн амьдруулах, өвдөж өвчлүүлэх хоол хүнс бүхэн амаар дамжин орно. Иймээс ам гэдэг эрхтний хяналтыг сайн барьж чадваас амьдрал өлзийтэй больюу. Хоол хүнс амаар орж улаан хоолой ходоод гэдсээр дамжин бүх л эд эсийг тэжээж байдаг сайн муу шинэ хуучин чанартай чанаргүйг ялган салгалгүй анхааралгүй хэрэглэснээс таны эрүүл орших, өвчлөх, наслах, үхэх хүртэл шалтгаална. Энэ утгаараа олдсон бүхнийг хоол унд гэж хэрэглээд байх нь ашиггүй юм. Ходоод хогийн сав биш. Дээд анагаах ухааны ёсонд өвчин бүхний шалтгаан нь дутуу, буруу, эс шингэсэн буюу ходоодноос болсон гэж номлосон байдаг нь үүнд оршино.Юм бүхэн хоёрдмол талтай байдаг болохоор нийгмийн хөгжлийг дагалдан хүний хэрэгцээний бодис олширсон нэг сайн талтай боловч бас маш олон муу сөрөг талтай байдгийг санах хэрэгтэй. Урд нь дэмий л үзэгддэггүй элдэв арьс харшлын өвчлөл газар аван бүрхэж байна. Охид хөвгүүд багачууд бараг толгой дараалан батга сэвхэнд баригдаж байна. Хоёр хүний нэг буюу бараг хүн бүхэн ходоодны үрэвсэл улайлттай, элэг цөс, нойр булчирхайд нь их бага өөрчлөлттэй, мөн зүрх, судас даралтын өвчин, ангин (гүйлсэн булчирхайн үрэвсэл), үе мөчний өвчлөл хүүхэд залуус руу нүүдлээ эхлэж байна..... энэ бүгд юунаас болоод байна ? яах вэ? гэсэн асуулт гарч байна. Хоолонд шим тэжээл, хорт бодис хоёулаа агуулагддаг учир зөвхөн яаж хэрэглэхээс бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл тухайн хүний хүнс хооллолтын мэдлэг, хор ариусган цэвэрлэх үйл ажиллагаа хэр зэрэг байхаас шалтгаална. Элэг цөс ходоод гэдэс өвчингүй, цэвэрлэх үйл ажиллагаа нь хэвийн байдлаар явагдаж байвал бага сага хортой зүйлсийг ялгадаст хөөж цусаар   дамжин биед орж шингэхээс хамгаалдаг. Гэтэл хүний хэрэглээ үргэлжлэн чанаргүй, химийн ба бусад хорт бодисыг агуулсан зүйлийг хэрэглээд байвал шүүлтүүр системийн үйл ажиллагаа дийлэхээ больж цусанд хорыг алдан цус бохирдох, улмаар бие, эс, эд бохирдон элдэв өвчлөл, хордлого үүсдэг үндэс ердөө энэ юм. Элэг ходоод, дотоод эрхтэн муутай хүн хоол хүнсний талд сайн хичээхгүй бол хялбархан хорддог тал бий. Дотоод бие хордох, бохирдохоос сэргийлэх олон арга байдаг. Нэгэнт л амьдрахаас хойш эрүүл зөв хооллох ёсыг сурах нь чухал. Хааяа ходоод гэдсийг ердийн аргаар цэвэрлэж байвал сайн. Үүнд Хятад, Тайванчуудын байнгын бие цэвэрлэх “лү шан жү” ногоон уулын цай сайн байдаг.  Хүн бас үзэл ухамсрын талаар хордож бохирдож байдаг. Аль ч улсын соёл гэгээрлийн яам иргэдэд боловсрол гэгээрэл олгох тодорхой бодлого барьж байдаг. Гэвч орчин үед төлөвшиж амжаагүй хүүхэд багачуудын тархийг угаах, хордуулах, шалиг завхай, дэндүү нээлттэй эмх замбараагүй зүйлээр дүүрэх нь тэдгээр бяцхан үрсийн эрүүл, тайван амгалан хүн болох орон зайг эзлэн зэрэмдэг болгож байна. Энэ нь бие махбод өвчлөхөөс илүү том аюул болдог. Хүүхэд бүү хэл том хүнд хүртэл цээртэй зүйл байдаг атал, таван настай хүүхэд хүртэл “хайртай дуртай “ гэж ярьж сууна. Ингэж байгаа нь хүүхдийн буруу биш, түүний тархийг угааж хордуулж байгаа зарим хэвлэл мэдээлэл, мөн хүүхэдтэйгээ зиндаа нийлчихсэн боловсролгүй эцэг эхээс болж байна. Дээр ямар бол доор тийм байдаг гэсэн үг байдаг. Бохирдох цэвэрлэгдэх явцын хувьд байгаль дэлхий байнгын бохирдож, мөн цэвэршиж байдаг. Өвөл, хавар, зун, намар хэмээн ээлжлэн цэвэршин бохирдоно. Өдөр дэгдсэн үлэмжийн бохир тоос шороог шөнийн нам гүм цэвэрлэнэ. Өнөөдрийн халуун агаарыг маргаашийн сэрүүн агаар үлдэн хөөнө. Зун цагийн ялаа батгана илжирсэн нян вирүс бүхнийг өвлийн хүйтэн хөлдөөн ариусгана. Аагим халуун хэтрэн хуурай халуун болвоос хур тунадасаар угаан ариусгана. Өчигдөрийн идсэн бүхнийг өнөөдрийн идсэн бүхэн хөөж гаргана...... Сансар, тэнгэр, хүн байгаль ийн солигдох, солилцох, бохирдох, цэвэрлэгдэх хол ойрын ил далд, дээр доор гэсэн хувьсан өөрчлөгдөх харьцаанд оршино. Арьс, хумс, нүүр гар дээр үл үзэгдэх маш олон төрлийн нян вирүс байдаг тул байнгын савантай халуун усаар угааж, ариун цэврийг сахих хэрэгтэй. Ялангуяа их хот газар хөдөлгөөн ихтэй байдгаас нарийн өлөн тоос шороо, бохир зүйлс агаар мандалд их хэмжээгээр тасралтгүй дэгдэж байдаг тул хот сууринд амьдрагсад маш сайн ариусган цэвэрлэх хэрэгтэй. Мөн бэлгийн замын ариун цэврийн асуудал тун чухал байна. Заг хүйтэн, трихомназ, тэмбүү, мөөгөнцөр зэрэг ихэнх бэлгийн замын халдвар нь бэлгийн хэвийн бус харьцаа, бохирдлоос ирдэг. Бэлгийн замын өвчин түргэн хялбар тусаж харин түүнээс салахад хэцүү байдаг болохоор гэр бүлийн үнэнч харьцааг эрхэмлэх бэлгэвчийг тогтмол хэрэглэж занших, эмч мэргэжилтнүүдэд хандаж зөв зохистой эмчилгээг хийлгэх нь зүйтэй. XXI зууны тахал, ДОХ өвчин ч ялгаагүй бэлгийн замаар халдах тул хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Энэ нь өөртөө, нийгэм улсдаа хайртай хүмүүс, найз нөхөд, өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйд хариуцлага хүлээж буйн нэг том илрэл болно. Шүд, амны хөндийг өдөрт нэгээс хоёр удаа заавал угааж зуршаагүйгээс шүд хорхойтох, эрт унах, цоорох, амнаас эвгүй үнэр гарах улмаар зарим үе мөчний өвчнийг хүртэл үүсгэж байдаг. Хүн байгаль нийгмийн үндэс болохоор үргэлж шинэчлэгдэж байхгүй бол цаг үеэсээ хаягдаж, шинэ цагт зохицол муутай болно. Бие махбодын үндсэн чанар ч ийм хувьсангуй байдаг. Бодитоор оршин байгаа бидний биеийн эс эд ойролцоогоор хоёроос дөрвөн жилд нэг удаа бүхэлдээ солигдож шинэчлэгдэж байдаг. Иймээс хүн гарцаагүй мөнхийн шинэчлэгдэж цэвэрлэгдэж, ариусаж байх явц учир бүх талаа анхаарч өөрийгөө ариусган цэвэрлэж байх хэрэгтэй. Үзэл ухамсрын түвшинд ч байнгын суралцах, мэдээлэл авах, ном унших зэргээр дамжин сэлгэж байх хэрэгтэй. Бохирдол удах буюу олон давтагдвал хордлого болж даамжирна. Хордлого гэдэг нь бие махбод хордож байна гэсэн үг. Хүмүүсийн амь насанд хурц нөлөөлдөг хуулиар хориглосон хорыг жишээлвэл: “Хар тамхи, мөнгөн ус“-ыг ихэвчлэн хор гэж ойлгохоос биш харин удаан чанартай хорыг ерөөс ойлгодоггүй буюу хор гэж тооцдоггүй тал бий. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын дундаж нас 80 гарч байхад манайхан 60 гаруй байдаг. Эдгээр олон харшил, ходоод, элэг цөс нойр булчирхайн өвчлөл юунаас болоод ихсээд байна вэ? Хүний өндөр наслалтад гол нөлөөлж байгаа хорт хавдар,зүрх судасны өвчлөл, цус харвалт,  өвчлөл...чихрийн шижин.. гээд бүгд холын буюу алсын ямар нэг хороос болсон гэдгийг заавал хөндөх ёстой. Магадгүй цус харваж зүрхний шигдээс болж зуурдаар насалж буй хүмүүс 20 жилийн тэртээгээс амьтны гаралтай мах тосны хордлого эхэлсэн байхыг үгүйсгэхийн аргагүй. Хорт хавдарт нэрвэгдээд ямар ч аргагүй болсон хүмүүс магадгүй 10-20 жилийн өмнөөс архи тамхи бухимдлын хордлого эхэлж байсан байж болох талтай. Энд бид юуг хэлэх гээд байна гэхээр хүмүүсийн шүлсийг нь гоожуулж шуналыг нь хөдөлгөсөн алсын хорыг ерөөсөө ойлгохгүй байна. Хүн түргэн чанартай хорт бодисын хордлогоор нас барах нь өдрийн од шиг боловч алсын буюу архаг хордлогоор нас барах нь  мянга түмээр тоологдоно. Ийм өвчнөөр, тийм өвчнөөр нас барчихлаа гэхээс биш амийг нь бүрэлгэх энэ айхтар өвчин хэзээ юунаас болчихов? гэдэг асуулт бүрхэг байсаар. Хэрвээ хүмүүс үүний учрыг ойлгож, хамгаалж чадвал хүний нас 20-30 жилээр уртсахад тун ойрхон байна. Ойрын буюу нүдэнд харагдах хорыг л хүлээн зөвшөөрч, харин толгойг нь илж байгаад амийг нь авч явдаг алсын хорыг даанч мэдэхгүй байна. Хятадын анагаах ухаанд аль эртнээс өвчин үүсгэх хүчин зүйлсийг нэгтгэж 病毒病呀“Өвчний хор, өвчний нян” гэж нэрлэдэг бөгөөд хоёулаа өвчин үүсгэх “хор” гэсэн санаа билээ.     


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats