Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЭМЧ
    XX зууныг техник технологийн зуун гэж нэрэлсээр XXI зуунтай золгосон билээ. Тэгвэл XXI зууныг мэдлэг мэдээлэлийн зуун гэж нэрлээд байна. Нэрний цаана учир байдгийг бид бүхэн мэддэг. Хүн төрөлхтөн мэдлэг мэдээлэлийн хомсдлоос болж маш олон хүндрэл бэрхшээл учирч хүнд хэцүү он цагийг туулсаар ирсэн. Одоо ч зарим талаар туулсаар байна. Зөвхөн эрүүл мэндийн тал дээр авч үзэхэд тоогүй олон жишээ татаж болно. Жишээ нь: Элдэв халдварт өвчинд нэрвэгдсээр, зөв зохистой хооллохыг мэдэхгүй, мэддэг ч мөрдөхгүйгээс өвчлөл ертөнцөөр дүүрэн байна. Хүн бүрийг шинжлэн хамруулвал нэг дутагдал гардаг, үүний ихэнх хувь нь буруу зуршлаас үүдсэн байдаг нь худал биш юм. Ажил, амьдралаа зохицуулж чадахгүй, санаа сэтгэл, зан аашаа зөв тогтоон төлөвшүүлэхгүй байгаль нийгэмтэйгээ зүй бус харьцаснаас бие, сэтгэлд хямрал нүүрлэж даамжирсаар өвчин болно. Өвчлөлийг зөв зохистой эмчлүүлж шийдэж чадаагүйгээс үхэл, богино наслалт гэдэг чимээгүй аюулд өртөнө. Энэ бүхэн гагцхүү мэдлэг мэдээлэлийн хомсдлоос ихээхэн үүсэлтэй бөгөөд үүнийг шийдэх цорын ганц гарц нь өөрийгөө мэдлэгээр цэнэглэх дээр оршино. Нийгмийн хөгжлийн хурдыг төсөөлөхөд асар хурдтай онгоцтой зүйрлүүлж болно. Бид хичээхгүй бол бараа сураггүй хоцрох нь. Холыг хэлэхээ болъё, зөвхөн Бээжин, Шанхайд гэхэд өвчнөөр зуурдаар нас барна гэсэн ойлголт тун бага болж, өвчин эдгэрэх, эдгэрэхгүй нь зөвхөн цагийн асуудал болжээ. Эмчилгээ авах цагтаа багтаж эмчлүүлвэл ямар ч өвчний аюул бага болсон байна. Хөгжилтэй орнуудад өвчлөлийн тухай урьдчилан сэргийлэх, хамгаалах эмчлүүлэх аргыг ард түмний толгойд хийж, гарт нь бариулсны хүчинд өвчлөл ховор, наслалт нь өндөр болж дундаж нас 80 хол гарч урт наслалтаараа улс орнууд уралдаж байна. Дундаж нас 72-д хүрсэн Хятад улс өндөр наслалтаараа дэлхийд 107-д жагсаж байгаа гэж бодохлоор дундаж нас нь 66 байгаа Монгол улс хэддүгээрт жагсана гэдэг нь ойлгомжтой хэрэг. Бидний хамгийн их дутагдал бол эмч, эмнэлэг хоёрт эрүүл мэндээ даатгаж өөрийгөө хаясанаас хамаг юм шалтгаалсан байдаг. Бид энэ замыг өөрчлөх ёстой, эрүүл мэндийн хүмүүжил мэдлэг мэдээлэлээр өөрийгөө дипломгүй эмч болгон хувиргаж өөртөө зөв болох, гарцаагүй нөхцөлд эмнэлэгт хандах байдлыг бий болгоход оршино. Ялангуяа юм элбэгшиж сайн муу чанар нэрийг нь мэдэхгүй хүнс тэжээл олон болсон цагт хичээж анхаарах хэрэгтэй болжээ. 
Элэг цөс, нойр булчирхай, таргалалт, зүрх судас, даралт, хавдар, чихрийн шижин, яс үе мөч, ядаргаа, бухимдал.... гээд эрчимжиж буй өвчлөл бүхнээс ангижрах, эрүүл мэндээ аврах цорын ганц гарц бол хүн бүр эрүүл мэндийн хүмүүжил, мэдлэг боловсролыг тасралтгүй авч дипломгүй эмч болох явдал юм. Өөрөөр хэлвэл өөртөө мэдлэг хуримтлуулж, сайн муу зүйлийг ялган зөв амьдрах мэдлэг ухаанаар өөрийгөө цэнэглэх явдал болно. Нийгмийн хөгжил, хурд, эрсдлээс өөрийгөө хамгаалахаар хүн бүхэн дипломгүй эмч болцгооё. Эрүүл энх амьдрахын тулд хүний бүтэц, үйл ажиллагаа амьдрах боломж, хүчин чадлыг зөв ойлгон мэдрэх байгаль нийгэм хүний уялдаа холбоо, харилцааг ойлгон алтан дундажыг барьж сурваас урт насны бурханд ивээгдэж, өвчин зовлонг тойрон гарах боломж бүрдлээ гэсэн үг. Та дипломгүй эмч болвол эмнэлэг, эмчид биеэ даатгаж, эрүүл мэндээ хүнээс асуудаг хуучинсаг зуршлаас салж гарцаагүй эмч эмнэлэгт хандах шаардлага гарсан үед очихоос биш бага сага асуудлаа өөрөө шийдэж чадах хэмжээнд хүрэх, ихэнх өвчний өвчлөлийн жам ёсыг ойлгож, зайлсхийн тойрон гарах арга замтай болж чадна. Эрүүл явахад өдөр тутам шим тэжээлийг тэнцүүлэн хэрэглэх, биемахбодыг бүрдүүлж байгаа 80 шахам төрлийн эрдэс бодис, элемэнт байдгийг мэдэж авах хэрэгтэй. Мөн бие, хэл, сэтгэлийн үйлийг тэнцүүлэн, зөв амьдрах эрүүл мэндэд хор уршигтай аливаа эрсдлээс зайлсхийх, хүний амьдрах нас жил, боломжийг мэдэрч ажил амьдралаа төлөвлөн тохируулж сурах, өвчлөлийн шалтгаан нөхцлийг ойлгох зэрэг эн түрүүнд мэдэх зүйлд анхааран суралцвал зохино. Мөнгө цаас эд баялаг үрэгдэж алга болно, харин мэдлэг нэг сурчихвал тийм хялбархан алга болохгүй. Ялангуяа насан турш давтагдах амьдралын мэдлэг туршлага болж өөрт болон үр ач нарт хүртэл хэрэгтэй байж болно. Эрүүл явна гэдэг нэг хүний асуудал биш. Бие өвдвөл нэг биеийн зовлон, гэр бүлийн зовлон. Олон айл өрх, ард иргэд өвдвөл аймаг, улс орны зовлон. Хүн өөртөө, ах дүү, гэр бүлдээ, нийгэм нийтдээ гай зовлон болохгүйн тулд дипломгүй эмч болцгооё. Эрүүл мэндийн төрөл бүрийн мэдлэг өвөрлөсөн үнэмлэхгүй буюу дипломгүй эмч болох зам хүн бүхний өмнө нээлттэй байдаг. Хүн мэдэх, сурах, сонсох ёстой зүйлээ цаг хугацаанд нь олж байх ёстой, эс тийм болвоос орос ардын мэргэн үг болох “Галт тэрэг хөдлөвөл зогсдоггүй”-н үлгэр болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats