Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХОДООД ХОГИЙН САВ БИШ
    Хэдэн жилийн тэртээ миний бие анх “Ходоод хогийн сав биш” гэж номондоо бичиж байлаа. Одоо мөн л нөгөө үгээ нуршихаар яагаад энэ үгээ олон бичээд байгаа юм бэ? гэж хэн нэгэн хэлэх магадгүй. Учир нь энэ өгүүлбэр бол эрүүл явах урт удаан наслахад нэн ойр хэрэгтэй үг юм. Алга дарам амаар амь амьдрал хоёулаа багтана. Ходоодны нас хэд байна хүний нас төдий байдаг юм. Тиймээс ходоодыг хогийн сав болгож  хэрхэвч болохгүй. Монгол Төвдийн уламжлалт анагаах ухааны ном судрыг нягтлан уншвал ходоодыг нэн чухал байранд тавьсан байдаг. Жишээ нь: “Анагаах ухааны дөрвөн үндэс”, ”Дотор өвчин судлал”, “Лантав” зэрэг чухал сударт дотор өвчин бүхний үндэс ходоод тул түүнийг эрхэмлэ гэж номлосон байдаг. Эс шингэсэн (буруу шингэсэн) өвчин бол дотрын өвчний үндэс шалтгаан гэж төвд монгол уламжлалт анагаах ухаан үздэг. Хүний амьдрал амь насыг үргэлжлүүлэх цор ганц гал голомт нь ходоодтой (тогоо) нягт холбоотой байдаг. Ходоодноос гадуур орсон тэжээн амьдруулах шим шүүс, унд хоол гэж нэг ч үгүй. Иймээс ходоод тунгалаг бол бие тунгалаг байна. Хэрэв ходоод бохирдвол түүнээс эх аван тэжээгдэж буй бие махбод гарцаагүй бохирдоно. Ходоод өвчлөөд дуусах биш хамгийн аюултай нь ходоодноос ирсэн тэжээлээс бие бохирдож  дам өвчин өөрөөр хэлбэл ходоодны буруу шингээлтээс болж дотор өвчин бүхэн үүснэ гэдгийн учир нь энэ юм. Иймээс ходоод хогийн сав байж хэзээ ч болохгүй, ходоод гэдсэнд орох хоол ундны хяналт цээр алдагдвал амь биеэрээ тоглож байгаа явдал болно. Ходоод нь хүнийг насан туршид нь эрүүл цэвэр хүнс тэжээлээр хангаж байдаг цорын ганц боомт газар буюу шим тэжээлийн уурхай юм. Ийм л учраас хүний насаар нь тэжээн амьдруулах тогоо гэж бас хэлдэг билээ. Энэ тогоо хоёр биш зөвхөн ганц заяажээ. Тогоо маань хир цэвэр байснаар бидний эрүүл мэнд ямар байх нь шийдэгдэнэ. Бохирдсон үрэвсэлтэй үедээ буруу шингээж тэр хэмжээгээр олон өвчний үүсвэр шалтгааныг тарьж байдаг. Амаар юу орно түүнийг ходоод бүхэлд нь шингээхээс биш сайн мууг ялгаад хаях боломжгүй байдаг. Ходоод юуг шингээсэн байна цааш гэдсээр дамжин улам нэг алхам шингээж, цусанд орно. Цус тэр хэмжээнд тэжээгдэж, цусаар дамжин биеийн эс бүхэн тэжээгдэнэ. Өөрөөр хэлбэл амаар юу орсон байна ходоод түүнийг шингээнэ. Ходоод юу шингээсэн байна цус болж хувирна. Цус ямар байна биеийн эрүүл мэнд тийм байна. Хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулбал ходоод, цөс элэг, нойр булчирхай нь эрүүл хүн цөөхөн гарна. Цус өтгөн бохирдсон, зүрх бөөр муутай, цусны даралт эсвэл цусны чихэр нь их, харшил арьсны өвчинтэй, тэжээл дутсан, хордлого авсан гээд асуудалгүй хүн ховор гарч мэднэ. Энэ бүхэн хоолноос болж буй нь ойлгомжтой. Алга дарам амаар орж ирсэн байж таарна түүнийг нь ходоод тосон авч шингээсэн болж таарна, тэгвэл яах вэ? хэцүү гэж бодвол хэцүү, хялбар гэж бодвол мөн хялбархан шийдэж болох асуудал юм. 
    1.Алга дарам амны хяналтыг чангаруулж  сэрэмжтэй байх.
    2.Ходоодыг мөнхийн ариун байлгах нь бие махбодыг эрүүл байлгах хамгийн том үндсэн нөхцөл юм.
Өвчингүй болохыг хүсвэл идээний хэмжээ барь, шидийг олохыг хүсвэл тангарагийг сахь, мэргэн болохыг хүсвэл сонсож сур жаргалыг хүсвэл бүхнийг хий гэсэн Цорж Гүүшийн сургаалаар энэ бичил өгүүллэгийг өндөрлөе.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats