Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БИЕЭ СУВИЛАХУЙ
    Хүн төрөлхтний түүхэн уламжлалаас харахад сувилахуйн ухааныг маш өргөн цар хүрээнд үзэж хөгжүүлэн ашигласаар иржээ. Тийм ч учраас өвчин эмчлэх нь 30% сувилахуй нь 70% гэдэг ёс заншил тогтсон бололтой. Хөгжилтэй улс оронд сувилахуй эмчилгээ өндөр хэмжээнд хөгжжээ. Зөвхөн Бээжинд Шотан сан “小汤山”сувилал, Бэй дай хэ  “北戴河”сувилахуй зэрэг өндөр өртөг бүхий эмчилгээ сувилгааны бүрэн үйлчилгээг хийдэг газар олон байдаг. Энэ нь нийгмийн хөгжлийг дагасан шинэлэг, хүмүүсийн бухимдал ядаргааг тайлах, өвчнийг хүчтэй эм тариагаар биш төрөл бүрийн нөхөн сэргээх байгаллаг уламжлалт эмчилгээний аргаар эмчлэх орчин үеийн хүмүүсийн сэтгэлгээнд нийцсэн байдаг. Хоол эмчилгээ нь гайхалтай сувилгааны төрөл бөгөөд тэр чигээрээ нэг ертөнц юм. Хүн төрөлхтний эрүүл аж төрж, урт насалсан амьдралын түүх нь зөв хооллох, хоол ундаар бие махбодыг зөв зохистой тэжээн амьдруулж ирсэн явдал юм. Хоол эмчилгээний хувьд Хятад, Япон, Итали, Франц орнууд дэндүү гайхалтай түүхтэй. Тэд хэдэн мянган жилийн тэртээгээс сувилахуйн хоол эмчилгээг судлан хөгжүүлсээр ирсэн бөгөөд тэр нь ихэвчлэн хаан язгууртны хүрээнд үеэс үе дамжин уламжлагдсаар ирсэн байдаг. Монголчуудын хувьд ч гайхамшигт соёл уламжлал бий. Жишээ нь  1330 онд Монгол хүн Хүсэхүйн зохиосон Ин сан зэн юао 饮善真正要, “Идээ ундааны жинхэнэ товч” зэрэг алдартай бүтээлүүд одоог хүртэл хоол эмчилгээ сувилахуйн үндэс болохоор барахгүй, дэлхийн хэмжээний хүнсний нэмэлт бүтээгдэхүүний бодисын буюу оюуны суурь болсоор байна. Эдгээрийн дотор Юан улсын хаадын зоог барих эмч шим тэжээлийн ухаантан Хүсэхүйн зохиосон “Идээ ундааны жинхэнэ товч” ном том байр суурь эзэлдэг. Тэр нь Монгол хүн бүтээсэн анхдагч шим тэжээл, хоол эмчилгээ, сувилахуйн ухааны ном төдийгүй, Хятад улс ч тус номыг дундад улсын хүн зохиосон ууган хоол эмчилгээ шим тэжээлийн бүтээлийн нэг гэж үзсээр байгаа. Тус номонд их Юан улсын хаадаас эхлэн үе үеийн монгол хаадын хэрэглэж мөрдөж байсан бие сувилах урт наслах, эрүүл аж төрөх, хоол эмчилгээний бүх л зүйлсийг багтааснаар барахгүй түүнээс ч дээр үеийн дэлхийн олон хаад язгууртадын бие сувилахуй, эмчлэхүй, хоол тэжээлийн эмчилгээ зэрэг аль олон нарийн чухал зүйлсийг шингээн авахыг хичээсэн байдаг. Энэ ном 1330 онд хятад хэлэнд анх зохиогдож Юан, манж, Чин гүрнийг дамжин уламжлагдаж их ховор болсоор XIX зуунд Японы номын сангаас олдсоныг олон хэл дээр дахин олшруулснаар бидний гар дээр ирэх завшаан олдсон билээ.1970 онд алдарт орчуулагч Хөхлуу хэмээгч өвөрлөгч хүн монгол бичигт орчуулж 2006 онд Эрүүл мэндийн их сургуулийн уламжлалт анагаах ухааны Т.Төмөрбаатар зэрэг багш эрдэмтэд крилл үсэгт буулгасан. 2007 онд миний бие докторын ажилдаа эдгээрээс нилээд зүйлийг тусгасан юм. Манай урт наслах нийгэмлэг, Найрамдал сувилал маань энэ материалаас гол болгож бусад шилдэг хоол эмчилгээний жорыг цуглуулан Монголын нийгэм хүн ардын дунд дэлгэрүүлэхээр зорьж байна. Энэ нь бидний удаан хугацаанд баримтлан хийх ажил зорилгын нэг том агуулга юм. Хоол тэжээл нь бие махбод амь амьдарлын үндэс суурь болж, зөв зохистой хэрэглэвэл тэжээн амьдруулахаар барахгүй ихэнх өвчин зовлонг арилган эмчлэх ач тустай. Өөрөөр хэлвэл арга билэг таван махбодоос бүтсэн биеийг арга билэг таван махбодыг агуулсан хүнс тэжээлээр тэнцүүлэн тэжээх явдал юм. Шинжлэх ухааны үүднээс нарийсган үзвэл эрүүл оршихын баталгаа болдог гарцаагүй шаардагдах элемэнт эрдэс бодис, амин дэм бүхнийг хоол хүнсээр дамжуулан авдагт оршино. Төвд, Монголын уламжлалт анагаах ухааны өвчин эмчлэх ёсоор бол идээ ундаа, явдал мөр, эм,засал дөрөв байдаг. Их бага ямар ч өвчнийг эмчлэхэд энэ дөрвөн үндсэн баримтлалын аль нэгийг орхигдуулахыг үл зөвшөөрнө, энэ нь уламжлалт эмнэлгийн хууль юм. Идээ ундааны эмчилгээ, явдал мөрийн сувилгаа эмийн эмчилгээ, заслын эмчилгээ гэсэн үг болно. Хятад анагаах ухааны өвчнийг эмчлэх, сэргийлэх ёсонд 30-40%-ийн эмчилгээ 60-70%-ийн сувилгааг хавсарган хийснээр эмчилгээ бүрэн болно хэмээн үздэг. Сувилгаанд ажил амралтын тохиргоо, хоол эмчилгээ, сэргээн засах эмчилгээ багтдаг ба ер нь ажиллах амрах, идэх, уух дөрвийг амьдрах дөрвөн тулгуур гэж үздэгээр эдгээр нь хичнээн чухал гэдэг нь үүнээс харагдаж байгаа. Унд хоолыг тохируулан хэрэглэж заншвал ихэнх өвчнөөс сэргийлж зайлсхийж болохоос гадна бас олон өвчнийг эмчлэж болдог. Тухайлвал гэдэс цөс угаах нь тун чухал байдаг. Төвд Монгол анагаах ухаанд өвчин бүхнийг хий, шар, бадган гурвын хороос үүсдэг гэж үзэж аливаа нян, вирүс үрэвслийн гаралтай өвчин бүхнийг шараас гаралтай гэж үзээд цөсөө угааж байснаар халуун чанартай үрэвслийн гаралтай олон өвчнөөс зайлсхийнэ хэмээн үздэг. Харин энд ярьж буй шар бол шарлах өвчнийг зааж байгаа биш, зөвхөн эрүүл үедээ хүн амьдруулах хүч, дүр урвавал өвчлүүлэх хүч болон хувирдаг хий,шар, бадган гурвын нэгийг зааж байна. Хятад эмнэлгийн ёсонд цөс цэвэр байвал бие цэвэр байна, бие цэвэр байвал өвчин холуур гэж үзээд цөсний ажиллагаа хэвийн эрүүл хүн гурван сард нэг удаа, цөс тааруу бол нэгээс хоёр сар тутам угааж бай гэсэн байдаг. Цөс халуунтай үрэвсэлтэй болвол өтгөрч, бохир цөс гэдэс ходоодонд орж, элэг ходоод, гэдэс нойр булчирхайн өвчнийг үүсгэх бас нэг нөхцөл болдог. Иймээс цөс цэвэр байхыг нэгдүгээр алхам гэж нэрлэж болно. Цөс угаахдаа алтан зоос өвс, мөнгөн агь, бар үр зэргийг жорлон найруулсан ургамлын хандаар угааж болохоос гадна гэрийн нөхцөлд дэлгүүрээр зарагдаж буй Лү шан жү ногоон уулын гэдэс цэвэрлэх цай, хү ма рэнгийн хоол....зэргийг хэрэглэвэл тустай. Цөсний хана нугаларсан зузаарсан үрэвсэл ихтэй, чулуутай үед хэрэглэх, уламжлалт анагаах ухааны дэгд, гиван үхрийн цөсөөр голлон найруулсан чухал тан байдаг. Цөсний уутанд олон жижиг чулуутай бол угаахдаа хичээж, шаардлагатай бол эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Цөсөө угааж байснаар зүс царай тунгалаг болох, нойр булчирхайн ачаалал буурах, чулуу үүсэхээс хамгаалах, гэдэс ходоод зэрэг дотор өвчнөөс тодорхой хэмжээгээр хамгаалах талтай. 
    Гэдэс цэвэрлэх : Ходоод гэдэс нь хамгийн их ачаалалтай мөртөө бохирдоход хялбар хэсэг юм. Ходоод, дээд гэдэс нарийн, бүдүүн, шулуун гэдэс нь нэг талаас хоол хүнснээс шим шүүс бүхнийг шингээн авч цусанд дамжуулна. Нөгөө талаас боловсруулалт шингээлтийн явцад үүссэн биед хэрэггүй бодисыг цаг алдалгүй ялгаж байх үүрэгтэй билээ. Идээ ундааны зохисгүй хэрэглээ, хооллох цаг хугацааны горим буруу зэргээс ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, бохирыг цаг тухайд нь гүйцэд ялгаж чадсангүйгээс болж цусанд их бага хэмжээгээр хорт бодис орсноор хордлого, харшил, батга, сэвх гарах, цагаан мах, шамбрам үүсэх, өтгөн хатах, ходоод гэдэс, цөс, нойр булчирхай өвчлөх зэрэг маш олон өвчнийг шууд буюу дамаар үүсгэж болдог тул ялгаагүй цөстэй адил хааяа угааж байхад илүүдэхгүй. Цөс угаах аргуудаас хэрэглэж болохоос гадна “Лү шан жү” ногоон уулын цай нь цөс, гэдэс угааж цэвэрлэхэд үнэ хямд ба үр дүн сайн, сөрөг талгүй зэрэг давуу талтай юм. 
    Цус цэвэрлэх арга: Цус шингэн, цэвэр байна гэдэг бол туйлийн чухал асуудал билээ. Хүн 30 гармагц амьд бодисын физиологийн хуулийн дагуу хөгшрөлт эхлэж явагдана. Ойролцоогоор жилд 0,8% -ийн хурдаар явагддаг. Үүний нэг үндсэн асуудал нь цус өтгөрөх явдал билээ. 25.35.45.55.65.75..... гээд нас, насны хүмүүсийн цусны өтгөц, өнгө, цусны эсийн хуваагдал адилгүй ялгаатай болдог. Энэ бол өвчлөлийн талаас ярьж байгаа биш зөвхөн цусны түвшин дэх хөгшрөлтийн явцын үүднээс хэлж байгаа юм. Цус нь биеийн жингийн 8% орчмыг эзэлдэг бөгөөд аажмаар сэлгэгдэн өөрчлөгдөж байдаг дотроо маш олон эс сийвэн, ус зэргээс бүтсэн бөгөөд бие махбодыг тэжээн амьдруулах шингэн биет болно. Цусны эрүүл биеийн шаардлагыг хангасан, эс хангаснаас хүний цаашдын эрүүл орших, бохирдох, өвчлөх бүх зүйл шалтгаална. Цусыг бохирдуулах гол хүчин зүйл бол хүний өдөр тутмын хүнс тэжээлээс гадна агаарын бохирдол амьдралын буруу зуршил зэрэг нь нөлөөлдөг. Цус цэвэр байхын ач холбогдол ердөө энэ билээ. Зүрх судасны өвчлөл, даралт  харвах элэгний өөхжилттэй хүмүүс юуны өмнө цусны шингэн байхыг анхаарах нь туйлын чухал байдаг. Үүнийг батлаж чадсанаар дээрх өвчнүүдээс хамгаалахаас гадна бас хөгшрөлтийг тодорхой хэмжээнд удаашруулан барьж болно. Ус шингэн нөхөх асуудал чухал. Энэ талаар бие цэвэрших бохирдох процесс өгүүлэл бичсэн тул тэндээс харна уу. Цэвэр усыг сайн ууж байх нь цус өтгөрөхөөс хамгаалах энгийн арга бөгөөд ши хү нуурын лүн жин “ 西湖 龙井茶, би лү цүн, ү лүн 碧螺舂зэрэг сайн чанарын цай байдаг. Шингэн хар цай, ногоон буурцгийн ханд, айраг, мөн буурцгийн бүтээгдэхүүн, шар буурцгийн ханд, ширхэглэг хоол, үзэм, тарвас зэрэг шинэ соргог ногоо жимс, найман эрдэнийн буурцагны хоол, панмайбүрүүгийн цай, санзаатай лавшаа, дан сэнгийн шүүс зэрэг цус шингэлэх хөгшрөлийг сааруулах олон төрлийн хоолны жор байдаг ба үе уламжилсан, тодорхой практик ач холбогдолтой болохоор өвчлөл ихэссэн орчин цагт туйлийн их хэрэгцээтэй зүйл юм. Хооллох зан зуршил, биедээ анхаарал тавихаас их зүйл шалтгаалдаг тул болж өгвөл амьтны гаралтай мах тостой зүйл, архи тамхи халуун ногоо хэтрүүлэх, байнга хоёрдугаар хоол хэрэглэх, чихэрлэг зүйл ихдэх зэрэг нь цусны цэвэр байхыг нөлөөлдөг талтай байдаг. Зөв, зохистой хоол эмчилгээ нь эрүүл аж төрөх ухааны томоохон хэсэг бөгөөд ямар ч өвчнийг сэргийлэн эмчлэхэд салж болшгүй ач холбогдолтой. Мөн урт наслах зам нийгэмлэгээс зохион явуулах хоол эмчилгээ бие сувилахуйн дасгал, эрүүл аж төрөх ухааны семнаруудаас бүү хоцроорой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats