Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цай гэдэг нэр үгийн тухай
Чин улсаас өмнө БНХАУ-ын бичиг үсэг нэгдэж чадаагүй учраас хүмүүс өөр өөр  дуудлагаар нэрлэж байсан. Тан улсын /цайны хувилгаан/ Лү Үй-гийн бичсэн “Цайны судар”-т /Тан улсаас өмнө цай нь Тү, Жа, Шэ, Мин, Мө/ зэрэг нэртэй байсан. Цайны судар гэх ном бичигдсэнээс  хойш яг албан ёсоор Тү/荼/ үсгийн нэг зураасыг хасч цай/茶/гэж  нэрлэх болсон.  Цай үсгийг хэрэглэж заншсан нь одоогоос 1200 гаруй жилийн түүхтэй.
Цай нь Хятад орноос үүсч дэлхийд тарж хүмүүсийн хэрэглээ болсон. Одоогийн дэлхийн бүх орны цайны дуудлага нь бүгд Хятадаас шууд буюу дамжиж орсон. Ерөнхийдөө хоёр том төрөлд хуваадаг. Нэг нь баримжаа аялгуу СНА , нөгөө нь Пү Жэн Ша Ман бүс нутгийн TEY аялгуу хоёр төрлийн дуудлага нь эхлээд СНА гадагш тархаж, дараа нь TEY үг нь тархсан. СНА Хятадын ойр орчмын улс оронд тархаж жишээ нь: Зүүн хөрш  Японд шууд Хятад хэлний СНА үсгийг авч хэрэглэсэн. Баруун хөрш Перс хэлэнд “СНА”, Турк хэлэнд “CHAY”, Португал хэлэнд “СНА”, хойд хөрш орос  хэлэнд “чай” өмнөд хөрш Энэтхэг,Шриланк, Пакистан, Бенгал улсуудад мөн “СНА” гэж нэрлэдэг. Мин улсын сүүлч Чин улсын эхээр Европын алс дорнодын усан онгоцны анги нь Ша Ман зэрэг газрын орон нутгийн хилээс TEY-г мэдэж англи хэлэнд “ТЕЕ” гэж орчуулсан. Дараа нь латин хэлэнд “ТНЕА” дараа нь англи хэлэнд “ТЕА” гэж нэрлэх болсон. Франц хэлний “ТНЕ”, Герман хэлний “ТЕЕ”, Испани хэлний “ТЕ” зэрэг нь Ша Маны “TEY” болон англи хэлний дуудлагаас хувирч хөгжсөн,


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats