Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цайны вант улс
БНХАУ-ын баруун өмнө хэсэгт цайны мужийн  тухай тэмдэглэл үлдсэн байдаг. Тан  улсын Лү Юүй  陆 羽  “Цайны судар” номондоо /цайны мод нь нэг тохой, хоёр тохой бүр арван хэдэн тохой хүртэл том байдаг бөгөөд Ба Шан Жа Чуанд хоёр хүн тэвэрч дийлэхгүй том мод байж тайрж унагаагаад түүдэг байсан/ Сүн улсын, Тай Пин Шин Гү Ли онуудад зохиогдсон. “Тай Пин Юуан Юүй тэмдэглэл”-д /Лү Жү /Сичуан мужийн өмнөд хэсэгт байгаа цайны модон дээр хүмүүс  хул авч гараад цай түүдэг байсан. Хойд Сүн улсын Чин Кү-гийн бичсэн /Мин Ши Би Тан / номын /1093 он/ 25-р хэсэгт /цайны мод нь бүгд өндөр байдаг/. Мин улсын /Юүн Нан Да Ли Пү Жи / тэмдэглэснээр /Дин Сан уул.... цайны мод ургадаг, өндөр нь метр илүү / БНХАУ байгуулагдсаны дараа судалгаагаар  илэрсэн том  модны тухай тэмдэглэл бүр ч олон байдаг. Бүртгэлээр Юүн, Гүй, Чуан зэрэг мужийн том цайны моднууд 200 -аад газарт байж зарим газрыг жишээ нь: Юүн Нан мужийн Си Му нутгийн Жи Юуан хотын Чан Жа тосгоны цайны модны суурь нь 660 мянган метр  квадрат хүрч байсан.  Юүн Нан мужийн Ли Хай Ба Да  харуулын цайны мод нь өндрөөрөө 32,12 метр тойргоороо 2,9метр хүрч 1700-аад жилийн настай гэж үзэж одоо хүртэл олж илрүүлсэн хамгийн хөгшин зэрлэгээр ургасан цайны мод. Ли Хай сумын Нан Ру уулын бэлд байдаг цайны модны хаан гэж нэрлэгдсэн таримал цайны мод нь 800 илүү жилийн настай. Ойрд Лан Сан сумын Бан Вуй гэж газраас илрүүлсэн цайны мод нь мөн 1000 гаруй жилийн настай. Энэ гурван төрлийн цайны мод нь БНХАУ-ын тусгай хамгаалалттай цайны модны төрөлд жагсаагдаж гадаад дотоодын хүмүүсийн сонирхол болон судалгаанд зориулж, цайны мод үүссэн газрын хамгийн сайн түүхэн гэрч.
    Зэрлэгээр ургасан цайны мод байх эсэх нь цайн модны үүссэн газрыг судлах нэг үндэслэл болдог ч хамгийн чухал нь цайны модыг ургуулсан түүх, ойролцоо төрлийн ургамлын тархалт болон ургамалан биетийн химийн  найрлага зэрэг нийтлэг онцлогоос дүгнэлт хийх нь хамгийн их итгүүлэх хүчин зүйл болдог.  Цайны ургамлыг ойролцоо төрлийн ургамлын тархалтаас харахад чавганы мод нь цайны төрлийн модтой хамгийн ойрхон ургамал бөгөөд бүх дэлхийн чавганы төрлийн ургамал 23 аймагт хуваагдаж 380 гаруй төрөл байдаг. Түүн дотроос 10 нь өмнөд Америкт байдгаас бусад нь Азийн халуун бүс болон сэрүүн бүсэд байрладаг. БНХАУ-ын 15 аймгийн 260 гаруй төрөл нь ихэнх нь Юүн Нан, Гүй Жөү болон Сичуан хавьд байдаг. Юүн Нан мужид чавганы төрлийн ургамал хамгийн их төвлөрсөн газар. Үүнд Да Ли Шан цай, Ча Мэ, Нү Жан Шан цай, Юүн Нан Да Хуа цай зэрэг нь маш их алдаршсан байдаг. Эрт үеийн цаг агаар, газарзүй ургамал судлалын онцлогоос  харахад 4-р зуунаас эхлээд дэлхийн бөмбөрцөг нь хэт  мөстлөгийн хугацааг өнгөрүүлж бүх ургамалд маш том хохирол учруулсан. БНХАУ-ын баруун өмнөд хэсгийн мөсөн голын тархалтаас харахад Юүн Нан муж нь мөстлөгийн үеийн нөлөөнд нэг их өртөөгүй. Тиймээс хуучин Юүн Нанд ургаж байсан цайны төрлийн мод ч хүчтэй нөлөөлөгдөөгүй хадгалагдаж үлдсэн тул хамгийн их байдаг. Цайны модны ойр төрлийн ургамал зэрэг нь ой дотор олноороо дайралддаг. Тиймээс Юүн Нан муж бол цайны мод үүссэн нутгийн гол бүс нутаг.
    Ойрын жилд зарим шинжлэх ухаантан био химийн аргаар цайны модны анхдагч төрлийг судалж Юүн Нанд цайны модны төрлийн навчинд агуулж байгаа цайны элемент нь цайны модны нялх үеийн элементтэй төстэй байдаг. Энэ нь Юүн Наны цайны модны навч, мөчрийн шинэ хуучин төрлийн солигдолт нь бусад цайны төрөлтэй харьцуулахад энгийн. Тиймээс Юүн Наны цайны мод нь одоогийн цайны модон дотроос хамгийн балар эртний хэлбэрийн төрөл болох үндэслэл бий.
Дээрх судалгаанаас харахад цайны мод нь БНХАУ-ын баруун өмнө хэсэгт анх үүсч, Юүн Нан муж нь цайны мод үүссэн газрын төв бүс нутаг болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats