Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МОНГОЛЧУУД ХЭЗЭЭНЭЭС ЦАЙ ХЭРЭГЛЭЖ ИРСЭН БЭ?
    Энэ сэдвийг ярихад цай хэдийнээс үүссэн бэ? Цай аль улсаас гаралтай вэ? гэдгийг зайлшгүй дурдах ёстой. Хятад улсыг цайны өлгий нутаг, цайны вант улс гэж дэлхий дахинаараа мэддэг. Хятад улсын түүхэн судруудаас харахад Хятад оронд цай үүсээд 2000 гаруй жилийн түүхтэй гэж тэмдэглэсэн байдаг. Эрт үед дундад улсын цай нь далай болон хуурай замаар дамжин дэлхийн олон газраар түгсэн гэдэг. Шанши, Юннан мужаас эхлэн хатан голын баруун хөндийгөөр өгсөж Шинжан болон Монголоор дамжин Ази,  Европ, Афганистан, Лондон, Парис зэрэг газарт тархсан гэсэн тэмдэглэл байдаг. Манай тооллын тавдугаар зууны үед Дундад улсын болон Турк арилжаачид Монгол орны хил хязгаараар дамжин цай арилжиж эхэлсэн. Энэ л үеэс цай буюу цайны соёл монгол оронд нэвтэрсэн гэж үзэх нь зүйтэй болов уу. 1330 онд зохиогдсон “Идээ ундааны жинхэнэ товч” номд монголчуудын цай хэрэглээний талаарх тэмдэглэл байдаг.  Хятад орон бол цайны соёлоор үнэхээр аугаа юм. Дэлхийд хэрэглэж байгаа цайт ургамал 380 гаруй байдаг гэж үздэгийн 260-аад төрлийг одоо Хятадын нутаг дээр тарьж боловсруулан, дэлхий дахинд түгээж байна. Хятадын Юн нан云 南 , Гүжү 贵州 , Сицуан 四 川 зэрэг мужуудад эртний цайны том моднууд бий. Зөвхөн Юн нан мужийн Бада-да-хи ууланд өндөр нь 32,12м өндөр , тойргийн хэмжээ нь 2.09 м нэгэн эртний цайны мод байдаг.Үүнийг ном судруудад 1700 гаруй жилийн настай гэж бичиж байна. Сицуаны Линцуаншанд бас нэгэн аварга мод байна.Үүнийг 1000 гаруй жил болсон гэж тэмдэглэсэн байна. Цаашид яривал цайны соёл гайхамшгууд их байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats