Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДЭЛХИЙН ОЛОН УЛСЫН ЦАЙН СОЁЛ УЛАМЖЛАЛ
    Англичууд дэлхийд хамгийн их цай уудаг улс билээ. Анх 1660 онд Португали, Голланд улсаар дамжин хятад цай  Англид нэвтэрчээ.Тэр үеэс эхлэн Англи даяар цай уух соёл ихээр хөгжиж ХIX, XX зуун гэхэд дэлхийн хамгийн их цай уудаг улс болж хөгжжээ. Англи улс нь гадаадаас цайг их хэмжээгээр импортлодог. Англи хүн бүр жилд 3,5 кг цай хэрэглэдгээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна. Мөн Лондонд дэлхийн хамгийн том цайны зах байна. Англи хүн өдөрт хоёр удаа цай уух зуршилтай бөгөөд үдийн өмнө 10.30, үдийн хойно 16-17 цагийн хооронд орон даяар цай уух сайхан ёс заншил дэлгэрчээ. цайныхаа цагаар нэг аяга цай, нэг печень иддэг заншилтай байдаг. Английн бүх хотын зочид буудал, хоолны газрууд, галт тэрэг, нисэх онгоц зэрэг газруудад цай байхгүй байна гэж байдаггүй.
    АНУ бол Английн дараа цайг их хэмжээгээр гаднаас импортолдог орон юм. Гуанз, ресторан, кафе, албан газар буудал зэрэг газруудад голцуу улаан цай, ногоон цай, цэцгэн цайгийг түгээмэл хэрэглэдэг. Түргэн уусдаг цай ба мөсөн цайны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. XVIII зууны эхнээс Америкт Английн нөлөөгөөр цайны соёл дэлгэрчээ.Америкчуудын дунд сайн чанарын цайг үргэлж хэрэглэж байх нь хорт хавдраас сэргийлэх, тослогийг бууруулахад ач холбогдолтой гэж үздэг уламжлал байдаг.
    Японы цай уух соёл  XV зууны үед Хятадын цайны соёлт лам хувраг нараар дамжин дэлгэрчээ. Япончууд цай тарих боловсруулах, орчин үед эрүүл мэндэд тустай төрөл бүрийн цай үйлдвэрлэдгээрээ нэртэй болж XX зууны 80-аад оны эхнээс Японы ү-лүн цай тураах үйлдэлтэй гэж дэлхийг шуугиулж байлаа.
    Францын цай уух соёл ойролцоогоор 300-гаад жилийн түүхтэй. Хятадын Юн нан мужаас гаралтай фүүр цайг түгээмэл хэрэглэдэг болсон гэдэг. Францчууд цай уух цангаа дарахаас гадна шингээлтийг дээшлүүлэх, мэдрэлийг сэргээх, өөх тослогийг бууруулах үйлчилгээтэй хэмээн үзсээр иржээ.
    Орос орны цай уух соёл нь үүсэж хөгжөөд 300 гаруй жил болж байна. Европын цорын ганц цай тариалдаг орон юм. Нэг жилийн цай хураалт нь 120 түмэн тонн хүрдэг бөгөөд ихэнх хувийг нь өөрийн орны хэрэгцээнд худалдаалж 6000 тонн орчмыг гадаадад гаргадаг байна. Чихэртэй цай уух дуртай бөгөөд нимбэгний цай, ногоон цай зэргийг өргөн хэрэглэдэг.
    Хятадуудын цай уух соёл нь маш эрт 3000 жилийн тэртээгээс цайны мод тарьж байсантай холбон яригддаг. Хятад нь цайны түүх соёлоор баялаг бөгөөд 300 гаруй нэр төрлийн цайт ургамал ба цай байдаг гэсэн судалгаа байдаг. Үүний чанар чансаанаас шалтгаалж үнэ ханш нь кг нь 1000 төгрөгний цай байхад, кг нь 100000 төгрөгний үнэтэй цай ч байдаг байна. XVII зуунаас эхлэн Хятадын цай дэлхийн олон орноор түгэн тархжээ. Одоогоор Хятад улсын Юннан, Гуандун зэрэг таван мужид цайны тариалан, цайны аж үйлдвэр ихээр хөгжсөн байдаг. Хятадын цайны тэнхим /цайны газар/ маш өвөрмөц эртний маягийг хадгалдаг бөгөөд  Шанхай, Гуанжу зэрэг газарт хэдэн зуун  хүн  зэрэг цай уух том том цайны газрууд байдаг .  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats