Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХЭН ЯМАР ЦАЙ УУХ ВЭ?
    Цай гэдэг хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглээний унд болох бөгөөд бие махбодын хэрэгцээний шингэнийг нөхөж байдаг гол эх сурвалж юм. Байгаль дэлхийн 70% нь далай тэнгис уснаас бүтсэн байдаг бол, байгаль дэлхийг түшиглэн бүтсэн хүний бие махбодын  70% нь мөн шингэнээс бүтсэн байдаг. Энэ  харьцаа бол эрүүл амьдран оршихуйн үндсэн нэг нөхцөл юм. Биеийн шингэнд бага л өөрчлөлт ороход амьд бодисын төрөлх зохицуулах чадвар ажиллаж аяндаа цангах мэдрэмж ирж цай унд уун биеийн шингэнээ тэнцүүлж байдаг. Биеийн дотоод шингэн тэнцүү хэвийн үргэлжилж чадсанаар хөгшрөл удааширч өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой байна. Энэ тэнцвэр алдагдсанаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж арьс хуурайшиж хөгшрөл явагдах өвчин үүсэхийн нэг шалтгаан болдог юм. Учир иймээс цай уух болон цайгаар дамжуулан шингэнээ авч байх нь хүний амьдралд нэн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл хүн ямар цай уух вэ гэдэг нь бас их чухал байдаг. Он жилийн туршлага болон олон улсын түгээмэл жишгээс харахад жингийн нэмэгдэлтэй буюу гоо сайхнаа хадгалахыг хүсэгчид Ү лүн цайны төрлийг, алжаал ядаргаагаа тайлах зорилгоор лүн жин буюу би лү чүн цайг, мах тос буюу хүнд хоолыг илүү хэрэглэдэг хүмүүс шингээлтийг дэмжин тослогийг задлах, цус өтгөрөхөөс хамгаалах Фүүр цайны төрлийг, өтгөн хатах буюу бохироо хөөх нь муу, хэвлий гэдсээр жин нэмэгдэгсэд  лү шан жү ногоон уулын гэдэс цэвэрлэх цайг,  ходоод гэдэс тааруу хүмүүс ган хун да хун по зэрэг улаан цайг тус тус хэрэглэх нь эрүүл мэндэд илүү сайн юм. Ядаргаа ихтэй хөгшид борцтой, хийцтэй шахмал хэвийн цай уух нь тодорхой ач тустай боловч шахмал цайны дотор флорын агуулга өндөр байдаг тул флорт хордогдох гэмийг үүсэж учир шалтгаан олдохгүй, эмчлээд сайн засал авдаггүй яс үе мөчний гэм үүсэж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Иймээс фүүр ногоон цайг хар цай буюу сүүтэй цайны оронд хэрэглэж зуршвал энэ байдлаас зайлсхийж болно. Учир нь дундад улсын хятад анагаах ухааны нэвтэрхий толь зэрэг нөлөө бүхий судар номонд тэмдэглэснээр фүүр цайны төрлийг сонгон хэрэглэж зуршсанаар ясны флор өвчнөөс зайлсхийх, цус өтгөрөх зэргээс тодорхой хэмжээгээр хамгаалж чадна гэж тэмдэглэсэн байдаг. Хамгийн сайн чанарын фүүр цай бол Юн нан мужаас гардаг юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats