Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХЯТАД АНАГААХ УХААН
    Дэлхийн гурван том анагаах ухааны нэг (Европ, Хятад Энэтхэг) гэж яригдах болсон, Хятад анагаах ухааны үүсэл хөгжлийн тухай түүхэн материалаас үзэхэд балар  эртний хүрэл чулуун зэвсгийн үед Хятад эмч нарын хэрэглэж байсан ясан зүү, хүрэл зүү, хатгуур олдсоноос гадна  эртний Хятад анагаах ухааны эх сурвалж болсон Хятад эмнэлгийн хэд хэдэн чухал судар байдаг билээ. Жишээлбэл shen nong ben cao, товчлон ben jin {本经} гэнэ. Монголчилбол “Сахиусан эмийн судар” болон Нанжин {难经}, “Наян нэгэн бэрх оньсыг тайлсан судар”, энэ судрыг бас “Хаадын наян нэгэн бэрх оньсыг тайлсан судар” гэдэг,  Нэй жин {内经} Хаадын дотоод судар зэрэг болно. Энэ гурван том судрыг Хятад анагаах ухааны эртний гурван гол судар гэж үзсээр ирсэн бөгөөд одоогоос 2000 гаруй жилийн тэртээ зохиогдсон байдаг. Өөрөөр хэлбэл баруун зүүн хан гүрний үед ихэнх нь зохиогдсон байдаг. Эдгээр судрын гол агуулгад арга билэг таван махбодын сургаал, үхэж төрөх өвчлөх ёс зүй, эм ургамал, зүү төөнүүр болон бусад аль олон анагаан эмчлэх аргыг номлодог. Үүнд наян нэгэн бэрх оньсны тайлбар нанжин сударт анагаах ухаанд нэн чухал наян нэгэн асуултад хариулт болгосон байдаг бол сахиусан эмийн сударт  ургамлын гаралтай 365, амьтны гаралтай 252, эрдэс бодисын гаралтай 46 зүйлийн дэлгэрэнгүй танилцуулсан байдаг.  Харин хаадын дотоод судар болох “Ней жин” судрыг судлан үзэхэд хаан эзэн асууж эмийн сахиус хариулсан хэлбэрээр бичигдсэн бөгөөд тухайн цаг үе болон түүнээс өмнөх Хятад анагаах ухааны ихэнх зохиол бүтээлийг эмхтгэн дүгнэж системчлэн боловсруулж чадсан гайхалтай анагаах ухааны тулгуур судар болсон байдаг. “Ней жин” сударт байгаль, нийгэм, хүн гурвыг авцалдуулан авч үзсэн байдаг бөгөөд арга билэг, таван махбодын ёс, таван цул зургаан савын онол, судас бэлчрийн онол, бүхэл цогцын үүднээс анагаан эмчлэх ёс болон, хувьсангуй аргын үүднээс анагаан эмчлэх ёсыг танилцуулахаас гадна эмийн ухаан онош зүй зүү төөнөлгийн ухаан зэргийг бүрэн дүүрэн багтааж чадсан байдаг.  Мөн тухайн цаг үе буюу байлдаант улсын үед хятад анагаах ухааны өвөг хэмээгддэгг  bian que (扁 鹊) (МЭӨ 407-310 онд)  Зүүн хан улсын хувилгаан эмч hua tuo (华 佗),(МЭӨ 208-141 онд), Хятад эмнэлгийн үндэслэгчийн нэг зүүн хан улсын zhang zhong jin(张 仲 景), тан улсын үеийн эмйн ван. sun si miao (孙 思 邈) (МЭ 581-682 он), өвсөн эмийн хаан Мин улсын  li shi zheng (李 时 珍), ( Мин улсын зүү төөнөлгийн ухаантан) yang ji zhou (杨 继 洲) зэрэг хятад анагаах ухааны хөгжлийг тодорхойлсон үе үеийн эрдэмтэд мэндэлсэн байдаг.
Шинэ дундад улс байгуулагдснаас хойш Хятад анагаах ухааныг хөгжүүлэх төр засгийн бодлого сайжирснаар Хятад анагаах ухааны хөгжил дэлхийн тавцанд гарч чадсан байдаг. Одоогоор дэлхийн аль ч улс оронд Хятад эмчгүй, Хятад хоолгүй газар ховор болжээ. БНХАУ-д дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр хэдэн арван мянган хүн ирж Хятад анагаах ухааныг сурч судалж байна. Шинэ зуунд хятад анагаах ухаан улам бүр хөгжиж байгаллаг анагаан эмчлэхүй, зүү төөнөлгө зэргээр дорно дахины эмчилгээний нүүр царай болох хандлага харагдаж байна. Одоо Хятад анагаах ухааны онолын хэсгээс товчхон дурдъя .

  







        Ben jing судар (Сахиусан эмийн судар )









Nei jing  судар "Ней жин" судар

   







Nan jing судар " Наян нэгэн бэрх оньсыг тайлсан судар"










"Эмийн ван" Сүн Си Мёо болон "Мянган алтан жор"


















 Yang ji zhuo болон "Зүү төөнөлгийн бүрэн дэвтэр" (1601 он)
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats