Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УУЖИМ ХОРВООД УРТ НАСЛАХ ГАЗАР ОЛОН
Дэлхийн  урт наслалттай таван газар
Энэ сэдвээр бичиж байгаа миний бие, уншин сонирхож байгаа таны лагшин аль аль нь аз жаргалтай, баяр бахдалтай байгаа гэдэгт итгэж байна. Дэлхийд урт наслалттай орон олон байдаг боловч бүх талаараа шалгаран тэргүүний эгнээнд бичигддэг таван газар орон бол Японы Окинава арал, Италийн Камубэтвил тосгон (амтат зөгийн тосгон), Грекийн Шими арал, Пакистаны Ханша тосгон, Хятадын Бама уулын тосгоныг  нэрлэх ёстой юм. Энэ таван газрын хүмүүс онцгой чийрэг байж 90 гарч 100 хүрсэн ч ямар ч өвчин зовлонгүй өдөр тутмын  ажил хөдөлмөртөө оролцсоор байдаг юм байна. Энэ бол сонин мөртлөө бодит амьдралийн үнэн байдал болохоор үүний нууцыг мэдэхийг хүсэхгүй хэн байх вэ? Мэдээж энэ бүхнийг хэн нэгэн шуудхан хэлэхийн аргагүй гэдэг ойлгомжтой. Бид сүүлийн жилүүдэд урт болон богино насалдгийн учир шалтгааныг ойлгох зорилгоор ажиллаж ирсэн нэгэн агуулга нь энэхүү гайхамшигтай таван газрын тухай ажиглалт судалгаа хийх явдал байлаа. Өнөөдөр юутай ч гэсэн эдгээр газар орны нөхцөл байдал, хүн амын аж амьдрал, зан дадалтай тодорхой хэмжээгээр танилцаж судалснаа  сийрүүлэн  уншигчидадаа өргөн барьж байгаадаа баяртай байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats