Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Японы Окинава арал 日 本 冲 绳
     Дэлхийд хүн амын өндөр наслалтаараа эхний байранд бичигдэж байдаг газар бол Ази тивийн зүүн хэсэгт орших Япон улс юм. 1,2 дуншуур хүн амтай, эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүн эгнээнд орж, соёл шинжлэх ухааны өндөр хөгжилтэй, аж үйлдвэр хөгжсөн улс болно.  2003 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд хамгийн өндөр наслалттай улс буюу хүн амын дундаж наслалт  81,9 хүрсэн гэдэг.  Амьдралын ерөнхий чиг байдлыг нь судлан үзэхэд хөнгөн шингэн, тослог  багатай, шим тэжээллэг хоол хэрэглэх  дадал зуршлыг эрхэмлэдэг, хөдөлмөрч хөнгөн шаламгай, хүн бүр өөрийгөө хамгаалах талаар эрүүл мэндийн ном сонин унших зуршилтай, дасгал хөдөлгөөнд  идэвхтэй оролцдог, өдөр бүр усанд ордог цэвэрч хүмүүс юм. Үүнээс гадна нийгэм нийтийн ариун цэвэр болон хүн амьдрах тайван амгалан нөхцлийг бүрдүүлэхийг ихэд анхаарсан байдаг, тэд үндэсний өв уламжлалаа тун сайн хадгалан үлдсэн  ярих бичих юмтай соёлт ард түмний нэг юмдаа гэж би хувьдаа ойлгосон. Японы умард хэсэгт Жү лүн буюу Тайван арлын дунд байрлах жижигхэн нэгэн арлыг Окинава арал гэдэг бөгөөд энэ арал дээр амьдарч байгаа аль хэдийн дунд нас нь өнгөрч жар дал дөхсөн хүмүүсийн нүүр царай нь залуугаараа, үс гэзэг нь гялтганасан хар, ёстой л гунхсан идэр залуу хүмүүс шиг харагддаг нь энгийн үзэгдэл болжээ. Дэлхийн бусад орнуудад түгээмэл байдаг амь насанд хамгийн их хохирол болдог цусны даралтаас үүдэлтэй тархинд цус харвалт, зүрх судасны өвчин энд бараг үгүй гэж хэлж болно. Бас нэгэн сонин үзэгдэл бол эндэхийн хүмүүст тэтгэвэрт гарна гэсэн ойлголт байдаггүй, ная ер хүрсэн ч ажил хөдөлмөрийн эрч нь сулардаггүй онцлогтойг дурдахгүй өнгөрч болохгүй. Тус аралд амьдардаг зуун гучин түмэн хүмүүсээс зуугаас дээш насалсан хүн дөрвөн мянга гаруй байна. 10000 хүн тутамд зуугаас дээш насалсан хүн дунджаар 34-ийг давж дэлхийн урт насалдаг орны баримжааг хангасан байдаг. Харин Англи Франц, Америк зэрэг өндөр хөгжилтэй, өндөр наслалттай улс оронд түмэн хүн тутамд зуу гарч насалсан хүн 5-10 орчим л байдаг гэсэн судалгаа байгаа билээ. Олон судалгаанаас харахад хүний нас баралтын шалтгааны эхний гуравт ордог болсон зүрх судасны өвчин, тархины цус харвалт, хорт хавдрын өвчлөл бусад оронтой харьцуулвал энд 80-90% бага байна. Одоо Энэ орны хүмүүсийн урт насалдаг нууцаас хуваалцъя. Судалгаа материалаас шүүн  үзэхэд Окинавагийн амьдрал дүр зураг нэг иймэрхүү харагдана.
    Хоол тэжээлийн хувьд: Эндхийн хүмүүс өдрийн хоолныхоо гуравны нэгийг шинэ соргог ногоо жимсээр бүрдүүлнэ. Амтат төмс, гуагийн төрөл, луувангийн хүйтэн зууш, цагаан лууван, бөөцай болон цагаан ногоо, улаан лооль зэргийг илүү хэрэглэдэг байна.
Байнга хэрэглэдэг хоол нь:
    -Далайн замаг: Уураг, эрдэс бодис, амин дэмийг агуулдаг бөгөөд тэндхийн хүмүүс энэ ногоог үс цайх, унахаас хамгаална гэж үздэг байна.
    -Өдрийн хоолныхоо нэг хэсэгт шинэ соргог жимс иднэ. Жишээ нь амтат тоор, тосон тоор, тарвас, алим, гадил жимс улаан лооль, үнэрт гуа гэх мэт.
    -Махны төрлөөс загасны махыг голчилно. Тэр тусмаа далайн гүний загасаар бэлтгэдэг сү ши хэмээх япон хоолоо илүү хэрэглэнэ. Дашрамд дуулгахад загас идэх нь тархины тэжээл болж, зүрх судасны өвчин,хавдраас хамгаалдаг гэж шинжлэх ухаанд нотолсоор байна.
    -Буурцгийн төрлийн хүнс бүтээгдэхүүн нь Азийн орнуудын нэртэй хоол хүнсэнд ордог бөгөөд Окинавагийн хүмүүсийн өдрийн гурван цагийн хоолонд заавал орно. Жишээ нь буурцгийн жан, буурцгийн бяслаг, буурцгийн соёолж буурцгийн зутан зэргийг их хэрэглэдэг нь эндхийн хүмүүсийн нас өндөр, хавдар бага тусдаг, зүрх судасны өвчин ховор байдагтай нь холбон үзэж болохоор байна.
Судалгаанаас харахад дэлхийн хамгийн өндөр насалж байгаа Япончуудын нэг өдрийн буурцгийн бүтээгдэхүүний дундаж хэрэглээ нь 50 гр байхад Америкчууд дөнгөж 20 гр орчим, Орос Хятад улсад 10-16 гр орчим хэрэглэдэг, харин Монголд хэдэн грамм хэрэглэдэг бол. Эрүүл мэндэд нэн чухал хоол хүнсийг сонгон хэрэглэж, хэрэглээ зуршил болгох нь нэг том дэвшил болно.
    -Өдрийн хоолны 5-6%-ыг маш чанарлаг цагаан будаа буюу ширхэглэг хүнс, сагагийн гурил (энэ гурилыг зүрхэнд тустай гэж үздэг байна) хэрэглэдэг байна.
    -Гахайн хар мах бага зэрэг иддэг .
    -Давсыг маш бага хэрэглэдэг. Дэлхийн бусад орнууд давсыг зүрх судас, цусны даралт ихсэх өвчинтэй холбож үздэг бол эндхийн хүмүүс давсыг ходоодны өвчинтэй холбон цээрлэдэг байна.
    -Будааны архи хэрэглэх зуршилтай. Тэр газрын бүтээгдэхүүн болох  (ававиг) нь Япондоо нэртэй архины тоонд ордог бөгөөд зүрх судасны өвчнөөс хамгаалах шидтэй гэж үздэг. Япончууд  өдөрт 100 граммаас дээш спиртлэг зүйл хэрэглэх нь элгэнд хортой гэж үздэгээс архийг маш бага ууна.
    -Эмэгтэйчүүдийн ихэнх нь өдөр бүр нэг хундага улаан архи буюу будааны архи уух зуршилтай.
    -Ү лүн ногоон цай буюу ли жи цэцгийн цай уудаг. Энэ нь таргалахаас сэргийлэх, хавдраас хамгаалах, тамхины хорыг тайлахад ач тустай гэж үздэг. Доод тал нь гурван аяга уудаг байна. Сайн чанарын цай ууж зуршвал гарцаагүй дотоод бие цэвэр тунгалаг болох, биед өөх тослог хуримтлагдахгүй хөгшрөлтийг сааруулж байдаг гэсэн миний бодол дэлхий нийтийн хандлагатай яв цав нийлж байгаа гэдгийг тэмдэглэе.
    -Тус аралд ойролцоогоор 460 гаруй төрлийн эмт ургамал ургадаг.Эдгээрийн дотроос шар гаа, хээрийн гаа, басбүрүү зэргийг хоолны амтлагч болгон хэрэглэдэг зуршилтай.
    -Япончууд ясны хөдөлмөрч, хөдөлгөөн ихтэй үндэстэн юм.Окинава арлын хүмүүс өдөрт хөдөлгөөн их хийх, цэвэр агаартай газарт тариалан, загасны аж ахуй эрхэлж 80, 90 гартлаа ажиллаж л байдаг. Бас зарим нь бие чийрэгжүүлэх дасгал, нийтийн бүжиг, цэцэрлэгт гүйх хөдөлгөөн заавал хийдэг. Эндхийн хүмүүс нарны гэрэлд ажиллах, наранд биеэ шарах дуртай.
    -Тархиа хөгжүүлэхийг хичээдэг. 90, 100 гарсан хүмүүс гэртээ суулгүй нийгмийн харьцаанд, олны дунд байхыг, эрхэмлэдэг. Үүнийгээ тархи толгойгоо үргэлж хөнгөн сэргэг болгож хөдөлгөж байна гэж үздэг байна.
    -Хүмүүс нь эрүүл чийрэг байдаг тул өвдөх, хавдах, шаналах ажил явдлын ачаалал бухимдал бага байдаг. Байгальдаа ойр энгийн ажилсаг амьдрах нь нэгд жаргалтай хоёрт эрүүл мэндэд ашигтай байдаг нь харагдаж байна.
    -Тус орны хэдэн зүйлийн хоолны цэсээс танлцуулъя: Энэ нь Японы уламжлалт хүнсэнд багтана.
    -Далайн замгийн  шөл - шинэ соргог цэвэр загасыг далайн замагтай хамт буцалган шөл гаргах, мөн гурил буурцаг зарим зууш ногоонуудыг нэмж хийдэг.
    -Загас, гахайн махны гурилтай шөл – өөхгүй гахайн мах болон загасаар шөл буцалгаж зууш ногоо болон амтлагч тохируулан гурилын хэрчмэл хийж идэх нэг төрлийн хоол байдаг.
    -Буурцаг болон ногоот шөл – буурцаг жижиг  цагаан ногоо, лууван бусад амтлагч ногоонуудыг хийж шөл гарган ууна.
    -Шарсан загас ба амтат төмс – загасаа шарж болгоод будаа, амтат төмсөө жигнэж хамт зооглох нэг зүйлийн хоолыг хэлнэ.
    -Далайн замаг будаатай хоол – Далайн замаг, хачир ногооны хамт шөл гаргаад будаа хийж будаатай шөл болгон зооглодог.
    -Гүн далайн түүхий загастай (сү ши) хоолыг чухал гэж үзэж  хэрэглэнэ.
 Энэ орны урт наслагчдын яриа: Окинава арлын уугуул иргэн 102 настай нэгэн настны амьдралаас: Тэрбээр Япон улсын хэдэн төрийг өнгөрөөж нэг насаараа бусдад туслан баяр бахдалтай амьдарч иржээ. Биеийн байдал тун сайн, ямар нэгэн зовиур шаналгаа байдаггүй, хэдэн арван метрийг ч чөлөөтэй хардаг. Түүнтэй хамт амьдардаг охин нь ярихдаа: Аав минь маш дайчин нэг ажлыг хийнэ гэвэл яг өөрөө хийж дуусгадаг. Дуусгахгүй бол санаа нь амардаггүй. Тэр өглөө бүр зөөлөн гүйх дасгалыг олон жил хийсэн. Маш нийтэч, нийгмийн оролцоо өндөр, садан төрөл, ойр дотны хүмүүс болон үеийн ахмадуудтай сар бүр хоёр удаа хуран цугларч яриа хөөрөө үүсгэж саатдаг.Ногоо загасаар голлон хооллодог. Шингээлтэнд сайн хэмээн зуун настын хандыг уух заншилтай. Тэр ерөөс махан хоолонд сонирхол бага мах үзвэл шууд хогийн сав руу хийдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats