Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ГРЕКИЙН ШИМИ АРАЛ 希腊- 西米岛
     Грек бол соёлт хүн төрөлхтний өлгий нутгийн нэгд зүй ёсоор багтдаг. Анагаах ухааны өвөг эцэг Гиппократ, цуут сэтгэгч Сократийн төрсөн нутаг, дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимп мэндэлсэн орон, эртний Ромын хаант улс гээд….яривал нэг толгой, нэг ном хоёрт яаж багтхав дээ. Юутай ч гэсэн дэлхийн урт насалдаг таван газар орны нэг энд байдаг билээ. Тэр тусмаа Грекийн Ши ми арал дээр амьдардаг хүмүүс нь хөгширдөггүй мөртлөө хөгширсөн ч үс гэзэг үл цайран, царай зүс нь гялалзан, цог золбоо эрч хүч төгөлдөр байдаг гэсэн яриаг та сонссон байхаа. Завшаан таарч энэ нутагт ирвэл тариан талбай, ажил үйлчилгээний газар, жуулчдын дунд ная, ер, зуу хүрсэн ажилч хичээнгүй хүмүүсийг олныг харж болно. Зуу хүрч наслана гэдэг нь энэ нутгийн хүмүүст энгийн үзэгдэл болсон бололтой. Нутгийн хүмүүс голдуу тариалан болон загасны аж ахуй эрхэлж, цөөхөн нь мал аж ахуй эрхэлдэг. Одоо хамтдаа энэ нутгийн нөхцөл байдалтай танилцья.
    Хоол хүнсний талд:Жимс ногоо нь эндхийн хүмүүсийн гол хоол хүнсний нэг юм.Нимбэг, үзэм, улаан лооль, амтат төмсийг энэ оронд ихээр тариалдаг. Мөн алим, лийр, тоор элбэг байдаг. Энд нэг зүйлийг онцгойлон дурдахад: Эндхийн хүмүүсийн хамгийн идэх дуртай, бас зүрхний өвчин олохгүй гэж хэрэглэж заншсан ган лан юү хэмээх тос (нанхиад арүрийн масло 橄榄油) байдаг. Энэ тосыг зууш болон бүх төрлийн  хоолондоо хэрэглэх хөөсөн талх зэрэгтэй хамт өргөн хэрэглэж заншжээ. Зүрх судасны өвчин судлаач, доктор  Хүй зи лайн зүрхний өвчтэй 300 хүнд хоёр жилийн турш ”Ган лан юу” тосыг хэрэглүүлж судалгаа явуулсны үр дүнд 225 хүн буюу 75% нь илт эдгэрсэн байна. Шинжлэх ухаанд нанхиад арүрийн хүчил нь цөсний шүүрлийг сайжруулж, шингээлтийг дэмжин, тос холестриныг бууруулж судасны ханыг хамгаалах, цусны эргэлтийг сайжруулна гэсэн байдаг.  Эндхийн хүмүүсийн нэг онцлог нь, загас тахианы мах ногоотой шөл, жимсний зууш зэрэг бүх хоол хүнсэндээ сармис хэрэглэдэг зуршилтай. Сармисыг өвчин эсэргүүцэх, үрэвслийг дарах чадалтай гэж үздэг байна. Үүнээс гадна Шими арал нь гол мөрөн, далайн хөвөөнд ус, агаар, чийг хосолсон цэвэр цэнгэг орчинд байршсан, гэр байшин нь уул бэл дамнасан болохоор  машин унаа гарахын аргагүй, хөдөлж байвал сайн гэсэн шиг гойд зохицжээ. Хүмүүс өдөрт 300 гаруй  шатыг нэгээс хоёр удаа өгсөн уруудан  аж амьдралаа эрхэлдэг. Энэ нь тэдэнд тэнгэрээс заяасан дасгал хөдөлгөөн  болсон байна.
     Лабинлан – Шими орны уламжлалт зууш юм. Лабинлан хэмээх халуун ногоог  туулайн мах буюу загасны махтай хольж онцгой сайхан амттай зууш бэлтгээд  зочиддоо барьдаг. Энэ хоолыг ходоодны өвчинд сайн нас уртасгах чадалтай хэмээн үздэг бөгөөд ( апу пи уу) шүүс гэж нэрлэдэг.
    -Энэ нутгийн хүмүүс загасны аж ахуй эрхэлдэг.Тиймээс хоол хүнсэндээ загасыг өргөнөөр хэрэглэнэ. Тэр газрын загасны даршилсан бүтээгдэхүүн  нэр хүндтэй байдаг.
    -Буурцгийн төрөл буюу буурцгийн бяслагийг улаан лооль, сармис зэрэгтэй хольж хэрэглэх зуршилтай .
    -Сүү, сүүн бүтээгдэхүүнээс хонь ямааны сүүгээр хийсэн тараг, айраг болон үнээний сүү уудаг.
    -Шими улаан дарс – Тус орны хүмүүс бага хэмжээний улаан дарс болон цагаан дарс уух зуршилтай. Градус өндөртэй архи гэж үндсэндээ үгүй, хоолон дээр дарс уух зуршил нь эндхийн хамгийн түгээмэл ёс заншил гэдэг. Нэрс, гүйлсний дарс нь хамгийн сайн дарс гэж үнэлэгддэг.
    -Биеийн зохистой хөдөлгөөн – Шими тосгон нь уулан дээр байршилтай учраас уул давсан шат олон байдаг. Үүнээс гадна дэлхийн эв найрамдал спортын өлгий нутгийн Грекчүүд угаас их хөдөлмөрч, хөдөлгөөнч, спортлог үндэстэн гэдэг нь харагддаг. Дээр үеэс эндхийн ард түмний амьдрал уралдаан, спорт бүжиг дуу хөгжим бялхам байдаг гэж Грекийн алдарт зохиолч найрагч Хомори ( Хоморийн туульс 荷马史诗) бүтээлдээ бичсэн байдаг.
    -Энэ нутгийн хүмүүс амьдралын элдэв дараасгүй, баяр хөөртэй амьдардаг. Хоол идэх үедээ, олон нийтийн газар хүмүүс дуу дуулж суух нь элбэг. Өөдрөг сэтгэлтэй ард түмэн юм. Шими аралд үе улиран амьдарч ирсэн хүмүүсийн ярилцлагаас сонирхуулахад: Зоржи Гүржинус гуай энэ жил 96 настай тархи толгой сэргэг, өвдөх өвчин үгүй, энгийн ажил амьдралын дунд хөдөлмөрлөсөөр байна. Зоржи гуай уулын тосгоны доор байх дэлгүүр худалдаанд очих 80 шатыг өдөрт 1-2 удаа алхаж туулдаг. Нартай зэрэгцэн босож гэрийн аар саар ажил хийгээд цэцэрлэгээр зугаалдаг. Тэр хүн хэлэхдээ: Миний өндөр наслалт нь насаараа ажил хөдөлмөрөөс салаагүйтэй холбоотой. Одоо ч гэсэн би өдрийн хэдэн цагийн ажлаа санаа зоволтгүй хийдэг нарны гэрэлд дуртай, үдээс өмнийн нарны гэрэлд  шарах нь сайн  долоо хоногт нэг удаа мах, 2-3 удаа загас идэж, талх, сүү, жимс ногоогоор хооллодог. Өдөрт 1.5 литр орчим шингэн хэрэглэдэг цайндаа лиш, шанз зэрэг ургамлын хачир хийж уух дуртай. Би бас Грекийн коньяк, архийг орой бүр нэг хундага уудаг. Баяр дурсгалын үеэр улаан дарс бага зэрэг ууна гэжээ.
Шими арлын өндөр настны яриа:
 107 настай Эсмилэт гуай ач охин Мариягийн хамт уулын оройд байрлах гэрт амьдардаг.  Зуун настай байхдаа уулнаас өдөрт 3-4 удаа бууж эргэн гардаг гэнэ. Урьд нь малын сүү тараг борлуулдаг ажил хийж байжээ. Ач охин Марияагийн танилцуулснаар 100 гаруй насалтлаа өвдөж зовоогүй, нэг ч удаа эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж үзээгүй, маш чийрэг ажилсаг хүн юм. Түүний идэх нь бага, чихэрлэг зүйлд дургүй долоо хоногт хоёроос дээш удаа загасаар хоололдог. Тэр малын маханд дургүй, хамгийн дуртай нь ногоо, жимс, зууш, талх цөцгий, улаан лооль хэрэглэж бага хэмжээгээр дарс уудаг. Тэр хүмүүст дараас болж амьдрахыг хүсдэггүй учраас биднийг зовоохгүй гэж маш их хичээдэг хэмээн охин нь ярьсан байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats