Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ИТАЛИЙН КАМБУТВЕЛ 凯 姆泼蒂弯 勒
    Итали улс нь Өмнөд Европт байрладаг. Ихэнх нутаг нь далай тэнгистэй хил залгасан уулархаг, өндөрлөг, хангай тал газар юм. 301,2 хавтгай дөрвөлжин километр газар нутаг бүхий аж үйлдвэр, хөдөө аж ахуй хөгжсөн долоон сая хүн амтай орон болно. Итали нь уран барилга, үнэт дурсгалт зүйлээрээ дэлхийд алдартай, түүний нэгэн жишээ бол нийслэл Ром хот болно. Ром хотоос урагш Италийн өмнөд хэсэгт байрлах дэлхийн урт насалдаг таван газрын нэгэнд зүй ёсоор багтсан Камбутвел “Амтат зөгийн талбай” уруу анхаарлаа хандуулъя. Энэ газрын хүмүүс урт насалдаг бөгөөд онцгой эрүүл чийрэг байдаг. “Мотоцикл унасан ерэн настай өвгөн урдахь хүмүүстэйгээ уралдан түрүүлсээр тариан талбай дээр ирлээ”. Иймэрхүү үзэгдэл  энэ нутагт сонин биш болжээ. Энэ тосгонд одоогийн байдлаар 850 гаруй өндөр настан  эрүүл саруул амьдарч байна. Үүний дотроос 92 хүнд судалгаа хийсэнд цусны даралт тослог холестрин нь залуу идэр хүнийхтэй адил байсан гэдэг. Энэ тосгонд 85 наснаас өмнө нас барсан хүмүүс тун цөөхөн  бөгөөд ганц нэг тохиолдол нь уул хаднаас унаснаас болдог гэдэг. Эндэхийн хүмүүс хад, чулуугаар барьсан гэр байшинд сууж, эх байгальдаа тун ойрхон амьдардаг. Тус орны уул хад болон агаар нь онцгой цэвэр, янз бүрийн жимс, тариа халиурсан, үхэр хонь бэлчсэн диваажингийн орон шиг сайхан нутаг юм байна. Ихэнх айлууд нь өөр өөрийн гэсэн тариан талбайтай, дуртай ногоо тариагаа тарьдаг, мөн улаан цагаан дарс даршуулан нэрдэг уламжлалтай, гадаадын оронд нэгдүгээр алуурчин гэж нэрлэгдэх зүрхний өвчин энэ нутагт байдаггүй. 1985 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус тосгоны 80 гарсан хүмүүсийн дунд шинжилгээ судалгаа явуулахад цусны холестрин буюу цусны даралт нь бүр хүүхдийнхтэй адил байсан судалгаа гарчээ. Энэ тосгоны хүмүүсийн хооллох ёс нь өдөрт дунджаар 100гр уураг, 70гр тос, 300гр нүүрс ус хэрэглэдэг гэнэ. Цаг уур болон амьдралын байдлаас болж энэ газрын хүмүүсийн өдрийн хэрэглэх нь 220 kkal орчим байдаг.
    -Жимс ногоо  гол хоол нь бөгөөд үзэм, жүрж, гадил, төрөл бүрийн халуун ногоо, лууван, улаан лооль гэх зэрэг ногоог өргөн хэрэглэдэг.
    -Ургамлын тос буюу загасны тосыг хоол хүнсэндээ хэрэглэдэг.
    -Ширхэглэг хоол нь итали гурил, буудайн гурил, тутрага чанасан буурцаг байдаг.
    -Сүү тараг – Эндхийн хүмүүс сүүг түүхийгээр нь уух боловсорсон сүүний гаралтай бүтээгдэхүүн хийж хэрэглэдэг байна.
    -Улаан цагаан дарс уух заншилтай. Ойролцоогоор нэг айл нэг өдөрт 300 – 400 мл дарс хэрэглэдэг ба үүнээс гадна цэвэр булгийн ус, цагаан будааны ундаа зэргийг хэрэглэнэ.
    -Хөдөлгөөн – Гэр орон нь уулын бэл дээгүүр  байрладаг болохоор өөд уруу гүйх, алхах болон дугуй  унадаг, энэ нь маш сайн хөдөлгөөн болж хувирчээ.
    -Энэ тосгон нь далайн түвшнээс нэлээд өндөрт байрлаж үйлдвэр, машин, галт тэрэг байдаггүй болохоор экологийн бохирдлоос ангид байдаг гэжээ.
    -Уур амьсгал чийглэг, үзэмжтэй сайхан байгаль нь тэдний эрүүл саруул, тайван амгалан орших таатай нөхцлийг бүрдүүлжээ.
    -Грекийн их сургуулийн нэгэн судалгаанд бичсэнээр: тэд үдэд 1-2 цаг унтаж, шөнөдөө 8 цагт унтахыг баримталж байдаг нь эрүүл оршиход маш зохицсон гэж үзжээ.
   Хэдэн зүйлийн хоол :
    -Буурцгийн шөлтэй Итали хоол – Сармис, улаан лооль бага хэмжээний мах, ногоог буурцгийн шөлөнд буцалган гурил чанаж хэрэглэнэ.
    -Үхрийн элэгний шөл – Үхрийн элгийг хуурч сармис цай, сүү бусад амтлах ногооны хамт хийж болгодог.
    -Хуурсан улаан чинжүүтэй гурил – Тосонд хуурсан улаан чинжүү, мөөг, гурил зэргээр тохируулан хийнэ.
    -Мазын тостой зууш – Амтлагч ногоо, өргөст хэмх, архи сармис, лооль зэргээр бэлтгэдэг.
    -Хэрээн нүдтэй Итали гурил – Хэрээн нүд, сармис, лооль бусад амтлагч ногоогоор бэлтгэнэ.
Урт наслагчдаас сонирхуулахад: 102 настай Цүйзав Спиа түүнтэй уулзсан хүн бүр наян настай эсвэл ерөн настай гэж хэлнэ. Түүний цог золбоо, баяр хөөр, инээд арьс, нүдийг нь хэн ч харахад одоогийн наснаасаа арав гаруй насаар залуу харагдана. Тэр байнга сахлаа хусаж цэвэр цэмцгэр явна. Сар бүр тэтгэвэрийн мөнгөө авахаар хэдэн километр замыг туулж өөрөө явж ирдэг. Хоолны дуршил сайтай, нэг насандаа өвчин хүрч үзээгүй, харин таван жилийн өмнө нэг удаа яс нь өвдөж анх удаа эмчид үзүүлсэн байна. Хүнсэндээ голдуу ширхэглэг хоол, итали шөлтэй хоол, буурцгийн төрөл ,жимс ногоо иднэ. Улаан дарс бага зэрэг уудаг, тамхи татдаггүй, тэрбээр: Би угаасаа орчин үеийн хүнс тэжээлийг их хэрэглэдэггүй. Өөрөө тариа ногоогоо тарина, өөрийн гараар тарьсан тариа, ногоогоо насаараа идсэн гэж хэлжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats