Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ПАКИСТАНЫ ХАНША ТОСГОН 罕 萨
    Үзэсгэлэнт сайхан Ханша нутаг Пакистан улсын зүүн хэсгийн өндөрлөгт байрладаг. Далайн төвшнөөс 2438 өндөрт орших ууланд оршино. Гол мөрөн урсан тариа төмс халиурсан үзэсгэлэнт сайхан нутаг гэж ойлгож болно, 20 дугаар зууны дундуур “Хүмүүс нь хөгширдөггүй мөнх настнууд байдаг” хэмээн яригдаж байсан үлгэрийн орон бол алдарт Ханша нутаг билээ. Өнгөрсөн зуунд бичигдэж байсан урт наслалтын тухай эх сурвалжийг шүүвэл 150,140 насалсан хүний тухай олон баримт харагдахыг түүхнээ тэмдэглэн үлдээжээ. Энэ газар дөчин мянган хүн амтай,  түүнээс одоогоор зуу гаруй хүн зуу давж насалсан байна. Энэ нь зуу наслалтын  хэмжээ арван түмэн хүн тутамд 27%-хувьтай байна гэсэн үг. Ханшагийн хүмүүсийн урт наслах нууцыг мэдэхээр олон эмч эрдэмтэд зорьж очсон байдаг.Тэдгээрийн нэг Роберт Майкрос доктор тэнд долоон жил амьдрахдаа ингэж бичжээ.“Эндхийн хүмүүс үнэхээр урт настай, золбоолог хатуу чийрэг, өвчилнө гэж мэдэхгүй гэсэн байдаг.” Мөн 1960 онд Хүй Фу Ман хэмээх  судлаач энд өвчин гэж үгүй, эмнэлэг бас үгүй, эмийн сан ч үгүй, цагдаа ч үгүй, хэрэг хийдэг хүн үгүй, хоолны танхим, хоршоо дэлгүүр ч үгүй ”гэж тэмдэглэгсэн байдаг. 1980-аад оноос Халахүнрүн уулын хар зам тавигдсанаас Ханша тосгоныг нэлээд орчин үетэй ойртуулж өгчээ. Үүнээс өмнө энэ тосгон үнэндээ орчин цаг, нийгмээс тусгаар ангид ертөнц байжээ. Хүмүүс онгон байгальдаа шүтэж, ямарч хольцгүй байгалийн  хүнс хэрэглэж бие махбод нь онцгой эрүүл чийрэг байсан нь харагдаж байна. Хорьдугаар зуунд бичигдсэн нэгэн судалгаанд “Тус оронд хавдар үүсэх эрсдэл 0, зүрх, тархи, ходоодны шарх, мухар олгойн үрэвсэл зэрэг өвчнийг  мэддэггүй” гэсэн байдаг. 1964 онд доктор Дабль Антони“ Америкийн зүрх судлалын сэтгүүл дээр 90-100 насны 25 хүнд судалгаа хийснээ бичихдээ нэг ч зүрхний шигдээстэй хүн байхгүй, холестрин бага, цусны даралт хэвийн, энд хавдар мухар олгой, хатгаа, гэдэсний өвчин аль нь ч үгүй гэж тэмдэглэсэн байв. 1964 онд доктор Болу Титиль болон Эдвихү нар Ханшагийн 90-100 насны 25 хүнд тусгайлан зүрх судасны өвчний судалгаа хийж дүгнэлтээ “Америкийн зүрх судасны өвчин” сэтгүүлд хэвлүүлсэн юм. Түүнд дурдсанаар судалгаанд оролцсон 25 настайчуудын зүрх судасны үйл ажиллагаа үндсэндээ бүгд хэвийн, зүрхний шигдээс, титэм судлын өвчин, цусны тослог хэвийн, даралтгүй гэж тэмдэглэсэн байна. Энд гэнэтийн осол гэмтлийг эс тооцвол 80, 90 наслахаас нааш нас барна гэсэн ойлголт бараг үгүй гэж хэлж болно. Английн алдарт урт наслах ухаан судлаач Селбер “Хамгийн урт насалдаг хүмүүс”, Лүтер “Эрүүл чийрэг Ханша хүн” зэрэг олон судлаач эрдэмтдийн зохиол бүтээлийг нэгтгэн харахад Ханша хүмүүсийн урт насалж байгаа нууцад бас ийм хэдэн онцлог харагдаж   байна.
 -Гүйлс өргөнөөр хэрэглэнэ. Ханшаад хэрвээ гүйлс үгүй байсан бол Ханша гэж нэрлэхгүй байсан, дэлхийд ховорхон гүйлсний аварга модыг харж, жинхэнэ цэвэр гүйлс идэхийг хүсвэл Ханшаад очих ёстой. Гүйлсийг бяцлан өндөр уулын тэсхим хүйтэн усанд хийж мөсөн ундаа болгон хэрэглэж, шөл болгон ууна, эндхийн хүмүүс өдөрт 50-100 ширхэг гүйлсний жимс иддэг, энд бас гүйлс идэх уламжлалт тэмцээнийг байнга зохион явуулна, гүйлсний жан, масло зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. 1992 онд Нобелын шагнал хүртсэн агуу эрдэмтэн Gerhard Krebs Ханша нутгийн тухай “Ханшагийн  хүмүүсийн дунд сүүлийн 900 жил нэг ч хүн хорт хавдар өвчинд нэрвэгдсэнгүй, онцлог нь тэд байгалийн зэрлэг жимсээ хэрэглэж амин дэмээ үүнээсээ авдаг  гэж бичсэн байдаг. Шинжлэх ухаанд нотолсноор шинэ гүйлсэнд хүний хэрэгцээний бүхий л элемент болох төмөр, цайр, каль, кальц болон төрөл бүрийн витаминууд агуулагдана. Нэн чухал нь ямар ч хүнснээс олоход бэрх витамин В15 зөвхөн эндхийн гүйлсэнд элбэг байдаг гэнээ. Тийм учраас эндхийн хүмүүс хорт хавдар ховор тусдаг байж болох талтай учир нь гүйлс болон витамин В15 нь хорт хавдар, өвчнөөс сэргийлдэг гэж шинжлэх ухаанд нотолсон билээ. Сүүлийн хэдэн арван жил гүйлсээр эрүүл мэндэд тустай нэмэлт тэжээл хийж  дэлхийн зах зээлд гаргаж байгаа.        Ханша орны хоол тэжээл:Алим, амтат төмс, лууван үзэм, өргөст хэмх тоор зэрэг төрөл бүрийн ногоо жимсээр гол хоолоо болгодог. Мөн сармис, халуун ногоог ихээр хэрэглэнэ. ХХ зууны 80-аад онд засмал зам тавигдахаас өмнө нийгмээс тусгаарлагдсан байдалтай, өөрийн орны байгаллаг цэвэр ургамал, тариа төмс, жимс ногоогоор хүнс тэжээл хийн  амьдарч байв. Засмал зам тавьснаас хойш гурил будаа, сахар, тос зэрэг орчин үеийн хүнс тэжээлийн бүтээгдэхүүн нэвтэрснээр уламжлалт амьдрал  орчин үеийн амьдралд шилжих байдалд орсон. Уг нь тус орны 65 настай хүний  үс цайх, унах үзэгдэл илэрдэггүй байсан бол сүүлийн үед ганц нэг илрэх болж байгаа гэнэ. Үүнийг тухайн орны хүмүүс цэвэр байгалиасаа холдож химийн гаралтай хоол хүнс хэрэглэсэнтэй холбон үздэг болжээ.
 - Тус орны хүмүүс гүйлс, жимс хэрэглэх дуртай. Учир нь гүйлс бол тус орны хамгийн их тариалалт болно. Энэ газрыхан гүйлсээ худалдаж авна гэсэн ойлголт байхгүй, хажуугаар нь явахдаа шүүрэн иддэг байна. Бас тоор их ургадаг учраас шинэ ургацын тоорыг хэрэглэх боломж ихтэй.
 - Тутарга (цагаан будаа), шар будаа, буурцгийн төрлийг хоол хүнсэндээ  элбэг хэрэглэдэг.
-  Бага хэмжээний мах буюу цагаан идээ хэрэглэнэ.
-   Тахианы өндөг идэх заншилгүй.
 - Үхрийн тараг сүүг хэрэглэдэг. Хүмүүс өдөртөө 10-15 аяга ус уух заншилтай.
 - Улаан дарсыг өөрсдөө үйлдвэрлэж өргөнөөр ууж хэрэглэдэг. Харин дарсандаа чихэр хийдэггүй.
 - Ногоон цай ,ургамал хандалсан цай уух сонирхолтой байдаг гэнэ.
 - Унаа машин ховор байдгаас алхах, гүйх хөдөлгөөнийг тогтмол хийснээр хөдөлгөөний дутагдалд орно гэсэн ойлголт байдаггүй.
 - Ногоог хүйтнээр буюу түүхийгээр нь их хэрэглэдэг. Жишээ нь лууван, чинцай, цагаан ногоо, өргөст хэмх, улаан лооль, амтат төмс гэх мэт.
- Буурцгийн гурилаар боов хайрч иднэ.
- Улаан лооль, бусад ногоогоор зууш хийж хэрэглэнэ.
 - Хонины мах, сармис, ногоотой шөл бэлтгэж Итали гоймон хийж иднэ.
 - Буурцаг, хонины махтай бууз, мантуун бууз хийнэ.    
Урт наслагчдаас сонирхуулвал:
     Занятхан гэдэг энэ хүн насаа сайн мэдэхгүй ойролцоогоор 96-100 настай. Насаараа биеийн хөдөлмөр хийж, амьдралдаа бараг уурлаж үзээгүй байнгын инээж явдаг. Ач зээ нартайгаа тоглох дуртай, “Миний хараа, хөл ямар ч асуудалгүй, өдөрт хэдэн километр замыг ч чөлөөтэй явна. Хоол хүнсний хувьд гурил будаа, ногоо жимс гүйлсээр хооллоно. Тоор, үзмийг насаараа тарьж ирсэн болохоор тэр бол миний хоол хүнсний чухал хэсэг болно. Би зөвхөн өвлийн улиралд бага зэрэг мах иддэг. Бид угаасаа цай уух заншилгүй, жимс буцалган ханд болгож хэрэглэдэг, бие чийрэгжүүлэх тусгай дасгал хийсэнгүй миний дасгал бол хөдөлмөр юм ” гэжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats