Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХЯТАДЫН БАМА ТОСГОН 巴马
     Хятад улсын баруун урд хэсэгт орших Гуанши мужийн Жуан үндэстний өөртөө засах оронд Бама хэмээх үзэсгэлэнт сайхан уулын тосгон байдаг. Наннин  Хотоос баруун урагш 250км зайд оршино, 238000 мянган хүн амтай, үүнд 100- гаас дээш настан 74 байж, 90- ээс дээш настан 237 байна гэж орон нутгийн ахмадын холбооноос мэдээлжээ. Бама бол дэлхийн урт наслалттай таван нутгийн нэг болж дэлхийн Цай судлаачдын анхаарлын төвд орсон байдаг. Судлаачдын мэдээллээс үндэслэн дараах хэдэн зүйлээр тус орны урт наслалтыг ойлгож болно. Удамшилтай холбоотой, тухайн оронд одоогоор зуу гаруй наслаад байгаа 74 хүнийг судалгаа шинжилгээнд оруулсны дүнд 68% нь урт наслалтын гэр бүл буюу удамтай байжээ. Японы нийслэл Токио хотноо болсон дэлхийн 13 дугаар удаагийн байгалийн анагаах ухааны хурлаас Бама тосгоныг дэлхийн тав дахь урт наслалттай газар гэж тогтоож 2003 оны 11 сарын 11нд “дэлхийн урт насладаг  газар” гэсэн өргөмжлөл авсан байдаг. 
 Орон нутгийн гаралтай хоол хүнс ба урт наслалт:
 Энэ нутгийн хүмүүс 大麻籽 “Олсны үрийн шөл” уудаг заншилтай. Олсны үр нь тэр нутагт  гардаг нэгэн ховор ургамлын тосны үр юм. Энэ  тос нь одоохондоо дэлхий дээр цорын ганц усанд уусдаг ургамлын тос гэж үзэж байгаа юм. Энэхүү тосыг байнга хэрэглэснээр цусны даралт ба холестриныг бууруулж, судас хатуурах, өтгөн хатахаас сэргийлэх үйлдэлтэй гэдэг. Амтат төмс шар буурцаг зэрэг ногоо элбэг гардаг нь тухайн орны хүмүүсийн хоол хүнс, наслалтад чухал нөлөө үзүүлжээ. Цао ми (Алаши будаа) шингэн будаа идэх нь энэ газрын хүмүүсийн байнгын хэрэглэдэг хоолны төрөл болно. Энэ нь шим тэжээлээр элбэг  гэдэс доторх хорыг  цэвэрлэхэд тустай,эндхийн уур амьсгал маш сайхан , шороо тоос бужигнана гэсэн ойлголт байхгүй. Агаарын дулааны хамгийн доод хэмжээ нь 16.9 градус, хамгийн өндөр нь 25.9 градусын хооронд байдаг нь тэр нутгийн хүмүүсийн эрүүл мэнд, урт наслалтанд нөлөөтэй гэж үзжээ. Бамагийн газар шороонд магни, цайр, гууль бага байсныг нь өндөр наслалттай нь холбон зарим судалгаанд дурдсан байдаг.  Эрүүл мэндийн шаардлагыг хангахад хүн өдөрт 2200 - 2400kkal хүнс хэрэглэдэг бол Бама нутгийн хүмүүс өдөрт дунджаар 1400 – 1500kkal хэрэглэдэг нь сонин байна. Энэ нутгийн ард түмэн нам сэлүүн цэнгэг агаарт насан туршдаа биеийн хөдөлмөр хийж амьдардаг нь өвчин тусахаас сэргийлж эрүүл амьдрах нөхцөл болдог гэж үзэж байна. Тус нутаг нь гадаад орчноос нэлээд тусгаарлагдмал. Аж үйлдвэр, машин тэрэг болон дэлгүүр, хоолны газар ховор юм. Тариалан хөгжсөн, эмийн ургамал ихтэй, 80, 90, 100 хүрсэн хүмүүс тун олноороо бий. Бама оронд зүрх судасны өвчин хорт хавдар, цусны тос, холестрин ихдэх өвчин тун бага, 90 – ээс дээш насны хүмүүсийн 4%-д л цусны даралт ихсэх өвчлөл эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Эндэхийн  нас баралтын гол хувийг бага насны хүүхэд эндэх буюу уушигны зарим халдварт өвчин эзэлдэг байна.
    Энэ нутагт судалгаа хийсэн хүмүүсийн сэтгэгдлээс:  Уур амьсгал нь маш цэвэр, чийглэг, тус орны ардууд байнга ийм нөхцөлд ажиллаж амьдарч голдуу ногоо жимс, тариа тарьж боловсруулан аж төрнө. Мах, чихэрлэг зүйл хэрэглэх нь тун бага, харин Ху лууван элбэг ургадаг газар юм. Хүмүүс ажил амьдралынхаа дунд лууванг хаа явсан газраасаа түүж аваад усанд угаан түүхийгээр нь иддэг зуршилтай. Ширхэглэг хоол болон буурцгийн төрлөөр хооллох нь элбэг байдаг. Цагаан будаанаас боловсруулж авсан будааны архи ууна. Мөн шинэ загас, тахианы мах хэрэглэнэ. Эмт ургамал элбэг болохоор хүн орхоодой зэрэг чухал ургамлыг байгалиас нь түүн архинд хийж уудаг. Үүнийгээ урт наслуулдаг болон үе мөчний өвчинд сайн гэж үздэг. Биеийн хөдөлгөөн хөдөлмөрт байнга орж, зарим хүмүүс нь бие чийрэгжүүлэх Тайжи амьсгалын дасгал хийдэг. Баяр хөөртэй амьдрах нь энэ нутгийн бас нэгэн давуулаг тал болохыг зарим судлаачид онцолсон байдаг. Ихэнх айл өрх, хүн ардын дунд сэтгэл санааны дарамт, уур унтууцал байдаггүй.    Хоол хүнсний талаар:
    -Амтат төмсийг[ 红薯 ] их хэрэглэдэг. Зууш хийх, жигнэх буюу галын нурманд булж идэх, мөн амтат төмсний шөл ууна.
    -Эрдэнэ шишийг чанаж идэх буюу эрдэнэ шишийн боов хийж иднэ.
    -Ургамлын тосонд төрөл бүрийн хоолоо хуурч иднэ.
    -Лууванг болгох буюу түүхийгээр нь их иддэг.
    -Буурцаг  豆腐, улаан лоолийг өргөн хэрэглэж байна.
 Урт наслагчдаас: 101 настай Нуа Шиан Ши нь Бама тосгоны настны хүрээлэнд амьдардаг. Гэр бүл болон үр хүүхэд гээд таван үеийн хүмүүс байнга ирж эргэн тойрч байдаг. Нэг насаараа баяр хөөртэй сэтгэл зовохгүйгээр биеийн хүчний ажил хийсээр иржээ. Зуу хүрэгсэд биеэ угаах, хувцсаа  угаах зэрэг ажлаа өөрснөө хийдэг, ширхэглэг хоол буурцаг, загас тахиагаар голчлон хооллодог. Жимс ногоо их хэрэглэнэ. Давс маш бага хэрэглэж, тамхи татах, архи уух зуршилгүй гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор эдгээр газрыг урт наслах таван  орон гэж зарласан боловч сайтар судлагдаагүй  газар олон  бий.
    Вакүдори 厄瓜多尔-比尔卡班巴 бол өмнөд Америк тивд байрладаг нэгэн тосгон болно. Энэ тосгон нь 4500 хүн амтай үүний дотор 100 гаас дээш наслагчид 80 орчим байна. Тосгоны хүн амын бүртгэлийн дэвтэрт 1907 оноос хойш одоог хүртэл 140-өөс дээш насалсан хүн нийт 50 бүртгэгдсэн байдгийг тэмдэглэсэн байдаг . Энэ нутгийг олон ном сонингоос ”Зүрхний өвчний вакцинт орон” гэж үнэлэн бичсэнийг олж уншаад судлахыг оролдож явлаа. Энэ нутагт хол ойрын зүрх муутай хүмүүс ирж усыг нь ууж шимийг нь хүртэн сувилдаг гэсэн. Америкийн урт наслалтыг судлаач Пулт Виркис “Хамгийн урт насалдаг хүмүүсийн амьдрал” номондоо  тус тосгоны 819 настны дунд 100-аас дээш наслагчид ес байж 10000 хүн тутамд 1100 байсан гэж мэдээлжээ.Тус нутаг нь далайн түвшнээс дээш 1500 км өргөгдсөн уулархаг, ус булаг цалгисан үзэмжтэй сайхан нутаг гэлцдэг. Жилийн дөрвөн  улирлын уур амьсгалын дундаж хэм 18-24 байдаг нь  урт наслах боломжийг нэг талаасаа хангасан шиг санагддаг. Эндэхийн ерийн нэг  булгийн усыг  шинжлэхэд ямарч цэвэршүүлсэн уснаас гурав дахин цэвэр байдаг. Бас нэгэн орхиж болохгүй онцлог нь тэр нутгийн ард иргэд  арилжаа наймаа  хийж мэдэхгүй, дутах юмгүй, тааваараа амьдардаг нь урт наслах хөшүүрэг болдог бололтой. Загас, тахианы мах бага зэрэг хэрэглэж  цэвэр байгаллаг ногоо жимсээ түгээмэл хэрэглэдэгээс хооллолт харьцангуй хөнгөн шингэн талдаа харагдаж байна.
     Гүрж нь хуучин ЗХУ-ын харъяанд оршиж Европ азийг заагласан хар далайн ойр орчмын уудам нутагт байршдаг улс юм.Тус улсад хэд хэдэн өндөр насалдаг газар бий. Эрт дээр үеэс эхлэн хүмүүс нь өндөр насалдаг уламжлалтай юм байна. Ойрын судалгаанаас харвал эндэхийн 5,4 сая хүн амын дунд 100 гарсан хүн 2000 байж зуу наслалтын төвшин нь 39,3100000-д хүрсэн байдаг. Ерээс дээш наслагчид 20000 хол гарсан байна. Олон эх үүсвэрээс шүүн харахад дэлхийд одоогоор ходоодны “Өмөн үү өвчин бараг гараагүй цорын ганц орон” гэж тус улсыг нэрэлсэн  байна. Энэ нутгийн урт насалж байгаа нууц  олдохгүй байгаа боловч ингэж дүгнэх нь үнэнд нэлээд дөхөж очмоор байна.
    Нэгд:  Урт наслалт нь  удамшлын шалтгаантай байна.
    Хоёрт: Харьцангуй өндөрлөг, цэвэр чийглэг онгон байгаль цэвэр цэнгэг агаар ус нь урт наслах нөхцөлийг  бүрдүүлжээ.
    Гуравт: Амьдралын зан зуршлын байдал нөлөөлжээ. Орчин үеийн машин техник,  зэрэг хялбарчилсан амьдралыг шүтэхээс илүү гар хөл, биеэрээ уул хад өгсөн аж төрөн амьдрах нь махбодын чийрэгжилт дархлаанд тустай гэж үзэж байна. Урт насалдаг гайхалтай энэ нутгийн талаар маш олон домог яриа байдаг боловч   дэлхийд урт насалдаг газар хэмээн хүлээн зөвшөөрөх болоод байгаа. Нэгэн эх сурвалжид бичсэнээр тухайн оронд өндөр настай хүмүүс туйлын олон байж, 100 гарсан настан 5000 орчим байдаг гэсэн нь түмэн хүн тутамд 50  байна гэсэн үг билээ. Олон ном сэтгүүлд бичигдэн үлдсэн энэ нутгийн хүмүүс болох Асиак 140 насалж эхнэр нь 96 насалсан бол түүний аав 138, ээж нь 117 насалсан гэдэг. Мөн нутгийн Мөчихийт, Майгувапу 142 насалж, эхнэр нь 120 насалсан бол охин нь 100 насалсан тухай тэмдэглэл бий.
    Хятадын Шин Жиан нутаг: энэ муж 1982 онд 1300 түмэн хүн амтай байснаас  100-гаас дээш настан 86 тоологджээ. Шин Жиан нутгийн урт наслаж байдаг онцлогийг судлан үзэхэд: 100 наслагчдын 96% нь өндөр уулархаг хангай нутагт мал тариалан эрхэлж өөрөөс буюу бусдаас шалтгаалах бухимдал үгүй тааваараа амьдарч байгаа нь гол хүчин зүйл гэж үзэж байна. Цэвэр агаарт уул талыг дамжин  хөдөлмөрлөх нь бие чийрэгжүүлэх дасгал эм болон хувирчээ. Шин жианы урт насладаг газар бол аксү{阿 克 苏 } акто[阿 克 陶] түлүпан{吐 鲁 番} гэсэн гурван нутаг байдаг . Хятад улсын урт наслалт илт нэмэгдэж байна. Мөн 2008 онд Хятад улсын хамгийн өндөр настнаар 121 настай уйгар ястан  Садик саүдэ [萨 迪 克, 萨 伍 提] эмгэн тодорсон байдаг. Хан улсын үед хүн амын дундаж нас 22, 1949 онд 35,   2007 онд 72 хүрсэн байдаг. Хятад улсын сүүлийн таван удаагийн хүн амын тооллогоор 3373,4900, 3851, 6681 хамгийн сүүлд 2000 онд  17877  зуу гаруй наслагсад байдаг гэсэн үзүүлэлт гарчээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats